Г.Дамдинням: Багш мэргэжлээр өндөр үнэлгээтэй сурсан оюутныг төлбөрөөс чөлөөлөхөөр тусгасан

О.Шүрэнцэцэг
2023/05/02

Өнөөдөр Боловсролын тухай багц хуулийн төслөө Хэвлэлийн бага хурлаар товч танилцууллаа. 2021 онд УИХ, ЗГ-аас Боловсролын хуулийг цогцоор нь шинэчлэх шаардлагатай гэж үзэж Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын 23 гишүүнийг томилсноор бид дэд ажлын хэсгийн гишүүдтэй хамтран нийт 7 багц хуулийн төсөл боловсруулсан. Ингэхдээ орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж боловсролын салбарын бүх оролцогч талуудаас 10 мянга гаруй санал авсан.

Монгол Улс 1990 оноос хойш анх удаа боловсролын бүх түвшний асуудлыг цогцоор нь харсан хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж байна. Өмнө нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын тухай хуулийг тус тусад нь авч үзэж ирснээс хоорондын уялдаа холбоо сул байсан нь энэ хуулийг шинэчлэх гол үндэслэл болсон.


Хуулийн гол өөрчлөлтүүдийн хувьд:

  • Боловсролыг олон улсын түвшинд үнэлэх ёстой гэсэн зохицуулалт тусгасан ба 3 жил тутамд үнэлгээ хийнэ.
  • Багш, ажиллагсдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг авч үзэж, ачааллыг бууруулах чиглэлд арга хэмжээ авна. Тухайлбал боловсролын салбарт ажиллагсдын 1 хүүхдийг үнэ төлбөргүйгээр сургах зохицуулалт тусгаж байгаа.
  • Багш бэлтгэх асуудал маш чухал. Багш мэргэжлээр өндөр оноотой сурч байгаа хүүхдүүдийн төлбөрийг улсаас даадаг байх зохицуулалт хийгдэнэ.
  • Ажиллах боловсон хүчнийг ажлын байран дээрээ давтан суралцах боломжийг бүрдүүлнэ.
  • Үндсэн гадаад хэлийг англи хэл гэж зааж өгч байна. Дэлхийн нийт шинжлэх ухааны мэдээллийг бараг 90 хувь нь англи хэл дээр байна. Иймд хүүхдүүд маань бага ангиасаа англи хэл үзэх шаардлагатай байна.
  • Боловсролын тогтолцоог босоо болгож байгаа. Ингэснээр энэ салбарт улстөрийн томилгоо орохгүй, мэргэжлийн удирдлагаар хангах боломж бүрдэнэ.
  • Цахим боловсролыг хүлээн зөвшөөрнө. Мөн амьдарлынхаа явцад ямар нэгэн байдлаар суралцаж байгаа хүүхэд аль ч түвшинд шалгалт өгч дүйцүүлэн тооцуулах боломжийг олгоно.
  • Ялгаатай, хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг илүүд авч үзнэ. Боловсролын ижил стандарт, ижил орчинд сургана.
  • Орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийн асуудал байнга яригддаг. Орон нутгийн алслагдсан байдлаас хамаарч хувьсах зардлыг тооцно.
  • Хувийн болон төрийн холимог хэлбэрийн бүхий л сургуулиуд зэрэгцэн ажиллах боломжийг энэ хуульд тусгасан. Өмнөхөөс ялгаатай нь гэрээн дээр суурилан хувьсах зардлыг хувийн сургуулиудад олгохоор зааж байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21