Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна

О.Шүрэнцэцэг
2023/05/02

Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр санаачилсан “5Ш” хөтөлбөрийн “Шил” ажиллагаа нь иргэн нь төрөө шууд хянаж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой. Уг ажиллагааг олон нийтэд таниулах, төрийн албан хаагчдад цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалт өнөөдөр Налайх дүүрэгт боллоо. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй холбогдох албаныхан оролцов.

Уг уулзалтаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажил, үүнээс гарч буй үр дүн, “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар Налайх дүүргийн төрийн албан хаагчдад танилцуулсан юм.

Тэрбээр “Нийслэлийн удирдлагуудтай хамтран нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаа. Одоогоор Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна. Цаашид нийт 61 цэгийг байгуулахаар төлөвлөсөн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэдийн тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр түгжрэл, төвлөрлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байгаа. Төрийн үйлчилгээг гар утас, нэг цэгийн үйлчилгээний төв, оператор, ТҮЦ, киоск машин зэрэг бүх төрлөөр авах боломжийг бүрдүүлнэ” гэв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг танилцуулав. Мөн тэрбээр “Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ хүрээнд Налайх дүүрэгт тулгамдаж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, үүсээд буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, төсвийг нягтлан харахыг холбогдох албаныханд даалгасан. Мөн Монгол Улсын Засгийн газраас “5Ш”  хөтөлбөр буюу авлига, хүнд сурталтай тэмцэх ажилд онцгойлон анхаарч байна. Нийслэлийн зүгээс ч цахим шилжилтийг эрчимтэй хийж, технологийн тусламжтайгаар авлига, хүнд суртлаас ангижирч, төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулахаар зорьж байгаа. Төрд сэтгэл дэвсэн, сайн ажиллаж буй чадварлаг залуучууд олон бий. “5Ш” хөтөлбөрийн үр дүнд төрийн албан хаагчдын унасан нэр хүнд сэргэнэ гэж үздэг. “Шил” ажиллагаа бол төрийн хэмнэлт, санхүүгийн хэмнэлт, цаг хугацааны хэмнэлтийг бий болгох давуу талтай” хэмээж байлаа. Түүнчлэн хөдөөгийн сэргэлтийг хийж байж хотын сэргэлтийг эрчимжүүлэх бөгөөд үүний тулд хөдөө, орон нутгийн албан хаагчдын цалинг нэмж, амьдрах нөхцөлийг сайжруулах ёстойг онцолж байв.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулна гэхчлэн тусгасан байдаг. Үүнийг төрийн албан хаагчдад таниулах, “Шил” ажиллагааны талаар ойлголт өгөх үүднээс “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” цуврал уулзалтыг дүүрэг бүрд зохион байгуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21