Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүгийн тархинд үрэвсэл үүсчээ

О.Шүрэнцэцэг
2023/05/08

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай Б.Батзаяа хүү БНТУ-ыг аав, нагац ахтайгаа зорьж, Истанбул хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Хүү энэ сарын 5-ны өдөр тархины гурав дахь хагалгаанд оржээ.

Хүүгийн биеийн байдлын талаар түүний нагац ах Д.Одгэрэл "Бяцхан хүүгийнхээ мэдээллийг тухай бүрд нь түмэн олондоо мэдээлж байх болно. Учир нь би түмэн олноосоо хандив хүсэхдээ амласан. Яг шийдвэртэй үед нь мэдээллээ өөрийн хаягаар өгч байгаа шүү. Гэхдээ тэр бүр мэдээлэл хийх боломж цаг үнэндээ хомс байна. Түмэн олон минь уучлаарай. Хүү маань дархлаа их муудсан учир энэ их хүчтэй эм тариаг дийлэхгүй тархинд нь үрэвсэл болон бактери үүссээр байгаа.

Нэг л удаа тархины хагалгаанд ороод л дуусах байсан. Гэтэл хагалгаанд ороод хоёр хоноод шинжилгээний хариу гарахад микроп буюу үрэвсэл тархсан байсан. Энэ нь биеийн дархлаа сул байсных. (Монголд амьсгалын аппараттай удаан байсных байж магадгүй. Мөн тээвэрлэлтийн горим зөрчигдсөн) гэж тодорхойлсон эмч нар. Ийм учир 2 дахь хагалгаандаа ороод гуурсаар тархинаасаа шүүлгэсээр ( өдөр бүр томограф цусны шинжилгээ авсаар) 3 дахь хагалгаа буюу тархинд дахь гуурсыг нь дотор талаар шилжүүлж,  хүү маань 60 хувьтай л дээрдэж байна. Цаашид яг одоо байгаа байдлаараа үргэлжилбэл хүү маань босчихно гэсэн итгэл найдвар бидэнд өгөөд байна. Бид эмч нарынхаа үг үйл хөдлөлөөр л явна" гэжээ.

Нэмэлт мэдээлэл: Түүнчлэн  гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татахаас татгалзах санал гаргасан гэх мэдээлэл байна. 


6
angry
6
care
2
haha
7
liked
9
love
60
sad
14
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21