Чойжин ламын сүм музей: Музейн хоёр га газраа Монголчууд бид эгүүлэн авч чадлаа

О.Шүрэнцэцэг
2023/05/09

Олон нийтийн сүлжээнд өнөөдөр Чойжин ламын сүм музейн хашаан дахь зүлгийг устгаж шинэ барилга барих гэж байгаа талаар мэдээлэл гарсан юм.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн:

-Энэ сүмд анх шашин номын үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Хэлмэгдүүлэлтийн хүнд он жилүүдэд Маршал Х.Чойбалсан, Ерөнхий сайд асан А.Амар нарын шийдвэрээр 1938 онд сүмийн үйл ажиллагааг зогсоож, үзэсгэлэн судалгааны зориулалтаар сүм музей болгож авч үлдсэн байдаг. Монголын хосгүй нандин 6000 гаруй үзмэрүүд хадгалаастай. Тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын мутрын болоод сургууль хийцийн бүтээлүүдийг хадгалдаг музей гэдгээрээ онцлог. Түүхэн дурсгалт зургаан сүмтэй. Мөн хүндэтгэлийн хаалга, янпай хаалга зэрэг түүхэн дурсгалт цогцолборын дээжүүдтэй. Энэ сүмийг дөрвөн жилийн турш Омбо тэргүүтэй урлаачид ур ухаанаа шингээн барьсан байдаг.

Энэ музейн Соёлын яамны харьяа төрийн үйлчилгээний, төсвийн байгууллага. Нөгөө талаасаа энэ сүм байгуулагдаад өдгөө 115, музей болоод 85 жил болж буй.

Өмнө нь бид ажилчдаа шалгаруулж ажилд авдаг байсан, гэтэл одоо 580 мянган төгрөгийн цалинтай музейд ажиллах хүн олдохгүй болсон. Манай ажилчид -40 хэмийн хүйтэнд 115 жилийн түүхтэй музей дотроо эсгий гуталтайгаа ажилладаг, бөөр, давсаг, гуурсан хоолойн өвчтэй болсон. Бид 2 га газраа авах гэж тэмцэж ирчихээд юу гэж музейгээ нураах билээ, сан хөмрөгийн байгууламж өөр газар баригдана.


2
angry
0
care
1
haha
15
liked
1
love
5
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21