74 дүгээр сургуулийн дотуур байрны охидын өрөөнд камер байршуулсан гэх гомдлыг шалгажээ

О.Шүрэнцэцэг
2023/05/09

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн дотуур байран дахь хүүхдийн унтлагын өрөөнд хяналтын камер байршуулсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Тус хяналт шалгалт нь тус сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах үндсэн зорилготой.

Энэ хүрээнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, цэвэр усаар хангагдах эрх, эмнэлгийн тусламж авах эрх, хүүхдийн хөгжих эрх, хувийн орон зайгаа хамгаалуулах эрх, хяналтын камерын ашиглалт, хүртээмжийн байдал, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт зэргийг шалгалаа.

Ерөнхий боловсролын 74 дүгээр сургууль нь А болон Б дотуур байртай.

А байр нь 1988 онд ашиглалтад орсон. Нийт 80 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 108 охин байрлаж байна.

IMG_0003.JPG

Харин Б байр нь улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд ашилалтад орсон. Нийт 70 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаас 89 хөвгүүн байрлаж байна.

Шалгалтын явцад дотуур байрын нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, дотуур байрны 20 гаруй сураг, дотуур байрын багш нартай ярилцлага хийлээ.

хөвгүүдийн Б байр

Хяналтын шалгалтаар охидын А байрын дээвэр эвдэрсэн. Дээврээс дусаалга дусаж нэвчсэний улмаас хананы тоосго нурсан. Чийгшилтээс болж цахилгаан утасны аюулгүй байдал алдагдсан зэрэг хүүхдийн аюулгүй байдал ноцтой зөрчигдөх зөрчил илэрлээ.

Мөн эмийн сан дахь эм, эмэн бүтээгдэхүүний хугацаа дууссан, бүртгэл хөтлөдөгүй, хөвгүүдийн өрөөнд камер байршуулсан зэрэг зөрчил илрэв.

Тиймээс шалгалтаар илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь залруулах чиглэлийг тус сургуулийн нийгмийн ажилтан болон дотоод хяналт хариуцсан багш, дотуур байрын багш нарт үүрэг чиглэл өгөв.

DJI_0206.JPG

Шалгалтын дүнг 2023 оны 05 дугаар сарын 15-ны дотор эцэслэж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох талаар холбогдох шийдвэрийг сургуулийн удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, улмаар шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Шалгалтын бүрэлдэхүүнд Комиссын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Болорзул, референт Б.Энхбаяр, ахлах мэргэжилтэн Б.Янжмаа нар ажиллалаа.

1988 онд ашиглалтад орсон А дотуур байрын нөхцөл байдал

DJI_0173.JPG

DJI_0210.JPG

DJI_0193.JPG

2021 онд ашиглалтад орсон Б дотуур байрын нөхцөл байдал

DJI_0177.JPG

DJI_0315.JPG

DJI_0215.JPG

DJI_0258.JPG


2
angry
1
care
0
haha
0
liked
1
love
6
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21