УНТЭ: Эмнэлзүйн тусламж үйлчилгээний үндсэн нэг хэсэг нь эмчилгээний хоол байдаг

О.Шүрэнцэцэг
2023/05/09

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн  "Дотрын өвчний үеийн эмчилгээний хоол, шим тэжээл " сургалт энэ сарын 4-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 

УНТЭ-ийн Эмчилгээний хоол зүйч Э.Санчир "Эмчилгээний ыг монголчууд бид төдийлөн сайн ойлгодоггүй санагддаг. Өөх тосгүй, шарж хуураагүй, шөлтэй гэдгээр нь бүгд ярьдаг. Энэ нь угтаа зарим өвчний үед сайнаар нөлөөлөх боловч шим тэжээлийн өндөр шаардлага үүсдэг өвчний үед бол хэрэглэхэд зохисгүй байдаг. Тухайлбал чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчний үед шаардагдах шимт бодисын хэрэглээ багасах нь зөв боловч элэгний өвчин, уушигны архаг өвчин гэх мэт өвчний үед аль болох уураг илчлэг өндөртэй хоол шим тэжээл хэрэглэдэг. Гэвч нэг өвчний үед  дан ганц л төрлийн хоол хэрэглэдэг гэж ойлгож болохгүй. Эмчилгээний хоолны онцлог нь тухайн хүний бие махбодь, өвчний онцлогт тохируулан эмчилгээний хоол зүйч тухайн хүнд шим тэжээлийн үнэлгээ хийсний үндсэн дээр  шаардагдах шим тэжээлийг тооцоолж олгодог.

Жишээлбэл элэгний цирроз өвчний үед уураг, илчлэг өндөртэй байдаг бол цөсний эмгэг хавсарсан тохиодолд өөх тосны хэмжээг бууруулж төлөвлөнө. Үүнийг л хийхийн тулд эмчилгээний хоол зүйч эмнэлэгт зайлшгүй шаардлагатай болдог.

Олон улсад хоол, шим тэжээлийн эмчилгээ гэдэг нь систем бүхий цогц үйлчилгээ болсон байдаг. Үүнд эмчлэгч эмч, хоол зүйч, сувилагч гээд бүгд багтана. Тухайн өвчтнийг эмнэлэгт ирэхэд л хоол зүйч шим тэжээлийн үнэлгээ хийж тохирох хоолыг төлөвлөдөг. Үүний дараагаар тодорхой давтамжтай дахин үнэлгээ хийж , хэд хэдэн удаагийн уулзалт сургалтыг зохион байгуулдаг. Үүний үр дүнд тухайн өвчтөн эмнэлгээс гараад хооллох дадал зуршил болон хүнсний нэр төрлийг сонгох чадвартай болдог. Үүнийг л цогц систем гэж нэрлээд байгаа юм.

Энэ удаагийн дотрын өвчний үеийн хоол, шим тэжээл сэдэвт сургалтаар эмчилгээний хоол зүйч гэдэг ямар шаардлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай болдог болон тухайн өвчний үед эмчилгээний хоол зүйч ямар тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой талаар тайлбарлаж ярилцлаа. Дан ганц эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд бус хоол зүйч нар болон их сургуулийн оюутнууд, энгийн ард иргэд хүртэл мэдээлэл аван хамрагдаж нийт 200 гаруй хүн хамрагдсан нь энэ сэдэв ямар чухал болохыг харуулж байна гэж бодож байна. Мөн дотрын өвчний үеийн 7 төрлийн эмчилгээний хоолны үзүүлэн гаргаж сургалтанд хамрагдсан эмч, хоолзүйч нарт танилцуулсан нь онцлогтой байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21