Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2023/05/12

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Тэрбээр Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, Монгол Чехийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, айлчлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлт, сонирхсон асуудлаар ярилцлаа.

Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын хэлэлцээр 2023 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд хоёр талд шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэврээ тогтоолгох боломжтой болоод байна. Энэ талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Монгол Улс Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенцын шинэчлэгдсэн стандартад бүрэн нийцсэн жолооны үнэмлэхийн шинэчилсэн загвар гаргахаар ажиллаж байгааг мөн мэдээлж, Чех Улсад оршин суугаа манай иргэд энэхүү шинэ загварын үнэмлэхийг суугаа орныхоо жолооны үнэмлэхээр солих боломжтой болоод байгааг онцоллоо.

Хоёр улс 2017 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр манай хувийн хэвшлийн компаниуд идэвхтэй ажиллаж байгаа талаар мөн мэдээлэв. Энэ нь хоёр улсын иргэд, бизнес эрхлэгчид, жуулчдад зорчих таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг тэмдэглэлээ.

Боловсролын салбарт тухайлбал, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг чехийн талтай хамтран хэрэгжүүлэх, монгол оюутнууд, Чехийн их, дээд сургуулиудад чех, англи хэлээр суралцах боломжтой болсныг мөн онцоллоо.

Энэ оны байдлаар Чех Улсад манай улсын 12 мянга 5 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч, оршин сууж байгаа бөгөөд үүний 5 мянга 770 нь эрэгтэй, 6 мянга 235 нь эмэгтэй. Тэдний 5 мянга 928 нь байнгын оршин суух зөвшөөрөлтэй, 6 мянга 77 нь түр оршин суух зөвшөөрөлтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21