15 хүртэлх насны хүүхдүүдийг улаанбурхан өвчнөөс сэргийлэх нөхөн дархлаажуулалтад хамруулна

О.Шүрэнцэцэг
2023/05/14

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны эмч В.Байгаль улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтын талаар мэдээллээ. 

Тэрээр "Улаанбурхан өвчний тухайд вирусээр үүсгэгдэж, агаар дуслын замаар хүн хооронд халдварладаг. Нэг хүн өвдлөө гэхэд хавьтал болсон арван хүн тутмын ес нь халдвар авах магадлалтай. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 162 улсад Улаанбурхан өвчний 170 000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Энэ оны эхний улирлын байдлаар 40 000 гаруй тохиолдол батлагдсан. Манай улсын тухайд хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы томоохон дэгдэлт гарсан. Тухайн үед нийт 5 000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эхний сард 0-2 насны хүүхдүүд голчлон өвдсөн юм.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцины эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд хийдэг. Хөрш зэргэлдээ орнуудад уг өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа учраас бид вакцин хийх шаардлагатай байна. Есөн сартай, хоёр настайд вакциндаа хамрагдах юм бол бүрэн сэргийлэх боломжтой. 

Ковид цар тахлын үеэр товлолын вакцины хамрагдалт 95 хувиас буурсан байна. Тооцоолбол жилд 5 000 гаруй хүүхэд вакцинд хамрагдаж чадалгүй үлддэг.  2018-2022 оны хооронд вакцины бүрэн тунгаа авч хийлгэж чадаагүй 40 000-60 000 хүүхэд байгаа. Хэрэв өвчлөл манай улсад ороод ирвэл эдгээр хүүхэд өвдөх магадлал өндөр гэсэн үг. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ягаан дэвтрийг үзээд есөн сар болон хоёр настайд нь улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын вакциныг хийлгэсэн эсэхийг шалгаарай.Хэрэв вакцин хийлгээгүй бол нөхөн дархлаажуулалтад 15 хүртэлх насны бүх хүүхэд хамрагдах боломжтой. Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвдөө очоод дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна. Цар тахлын үед вакцинд хамрагдаж чадаагүй дөрөв хүртэлх насны хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр тунгаар нөхөн дархлаажуулалт хийнэ. Харин вакцин хийлгэсэн нь тодорхойгүй 15 хүртэлх насны хүүхдэд нэг удаа вакцин хийнэ" гэлээ. 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 1 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 19 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 21 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04