МАНАЙ УЛСЫН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТУРШЛАГЫГ "МАГТАВ"


Сонгууль зохион байгуулж буй танай арга туршлага

маш чухал гэв

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Сонгууль болон ард нийтийн санал асуулгын төв комиссын гишүүн Кайрат М.Осмоналиев, Акылбек Ж.Эшимов нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр тал сонгуулийн байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, сонгууль зохион байгуулж буй эрх орчин зэрэг асуудлаар харилцан мэдээлэл хийлээ. Киргиз Улсын Сонгууль болон ард нийтийн санал асуулгын төв комиссын бүтэц, бүрэлдэхүүн нь өнгөрсөн онд шинэчлэгдэн өөрчлөгджээ.

Мөн онд парламентын болон орон нутгийн сонгууль болж, бүх нийтийн санал асуулга явагдсан байна. Тэдгээрт сонгуулийн автоматжуулсан системийг ашигласан нь ажиглагчдаас өндөр үнэлгээ авсан гэж Киргизийн сонгуулийн байгууллагын төлөөлөгчид тэмдэглэв.

Киргиз Улс БНСУ-ын санал тоолох автомат төхөөрөмж хэрэглэхийн сацуу гараар хяналтын тооллого хийдэг ажээ. Сонгуулийн хууль эрх зүйн орчны хувьд түүнийг үргэлж боловсронгуй болгох ажил явагдаж байгаа бөгөөд тус улс өмнө нь сонгуулийн нэгдсэн нэг хуультай байсан бол одоо сонгуулийн хуулийг төрлөөр тус тусад нь болгож боловсронгуй болгосон гэнэ.Тэдгээрт сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлыг нарийн зохицуулсанаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид барьцаа төлдөг, эх хэлний мэдлэгийн түвшинг харгалздаг зэрэг шалгуурыг тогтоож өгсөн байна.

Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр Киргиз Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж буй арга туршлага бидэнд маш чухал гэдгийг Киргиз Улсын Сонгуулийн байгууллагын төлөөлөгчид онцоллоо.

Киргиз Улс сонгуульдаа хэрэглэж буй сонгуулийн автоматжуулсан систем нь манайхтай адил бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн өмнө энэ талын монголын туршлагыг удаа дараа ирж судалж байсан билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 34 минутын өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19