Танилц: АТГ-аас Прокурорын байгууллагад хүргүүлсэн албан тушаалын гэмт хэргүүд

О.Шүрэнцэцэг
2023/05/16

АТГ 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгааг мэдээллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хилийн цэргийн ...-р ангийн эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж зөрчил гаргагчид давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Монголбанкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож нэр бүхий аж ахуйн нэгжид 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “У” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эдийн засгийн давуу байдлыг бий болгосон гэх;
  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгэмлэгт хохирол учруулсан гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд иргэн “Г” цагдаагийн алба хаагч нарт зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх;
  • “Б” нь Архангай аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэх;
  • Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Н” нь  хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтан “О” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд удаа дараа хахууль авсан гэх;
  • “У” нь Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “С”, “Г”, “Ф”, “Ж” нар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан тушаалтан “Б”, “С”, “Б”, “Т” нар нэр бүхий иргэдээс хясан боогдуулах замаар хахууль авсан гэх;
  • “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ­ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Одоо авлигын гэх 804 хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.


0
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 41 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21