АЙЛЧЛАЛ: Хотын дарга Сөүл хотын ИТХ-ын даргатай уулзлаа

О.Шүрэнцэцэг
2023/05/16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй. Томилолтоо БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга Ким Хён Гитэй уулзсанаар эхлүүлсэн юм.

Монгол Улс гуравдагч хөрш БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны Засгийн газраас Улаанбаатар хотод 2007 айлын орон сууцны хорооллын төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Мөн БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас олгодог “Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах /ODI/” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг орчин үеийн жишиг номын сан болгон тохижуулж, тоног төхөөрөмжийг шинэчилж, сэргээн засварлах төслийг цар тахлын үед хэлэлцэн дэмжсэн. Талууд хоёр хотын найрсаг харилцааг өргөжүүлэн тэлж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газраас “Бусан 2030” дэлхийн үзэсгэлэнг бүх талаар дэмжиж байгаа. Улаанбаатар хот ч дэмжлэг үзүүлэн ажиллана. Монгол Улс болоод Улаанбаатар хот хөгжлийнхөө зохих шатанд явж байгаа бөгөөд тулгамдаж буй бэрхшээлүүдийнхээ ард гарч, хөгжлийн зөв шатандаа хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа. БНСУ ч хүнд бэрх үеэ ард түмнийхээ эв нэгдэл, зөв зохион байгуулалт, хүсэл эрмэлзлээр даван гарч чадсан түүхтэй. Улаанбаатар хотын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дэмжих, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах зохицуулалтын журмыг НИТХ-д өргөн барьж, өөрсдийн хэм хэмжээндээ зохицуулалт хийхээр ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож, хөрөнгийг нь гацаадаг олон бэрхшээл өнгөрсөн түүхэнд үлдээсэй гэж хүсэж байгаа. Түүнчлэн УИХ-ын 26 гишүүнээс бүрдсэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороог УИХ-д анх удаа байгуулж, хотын хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн зохицуулалтыг батлуулсан. Бид Улаанбаатар хотыг орон сууцжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын сав газрыг хөгжүүлэн тохижуулах  чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллаж, туршлага солилцох хүсэлтэй байна” хэмээсэн юм.

Мөн тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр байр сууриа илэрхийлсэн юм.

Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги “Улсын нийслэл бол хөгжил цэцэглэлтийн хажуугаар хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний ачаалал, орон сууц, хүрээлэн буй орчин гэхчлэн олон талын асуудлыг агуулж байдаг. Сөүл хот өөрсдийн баримталсан бодлого, арга барил, туршлагаараа дамжуулан Улаанбаатар хоттой хамтран ажиллана. БНСУ-д олон монгол иргэд амьдарч байгаа тул Сөүл хотод аюулгүй, тайван амьдрах боломжоор хангахад анхаарах болно” гэв.

Уулзалтын төгсгөлд Хотын дарга Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Гиг Улаанбаатар хотод зочлохыг урьсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 40 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21