ТЦА: Он гарсаар зам тээврийн ослын улмаас долоон хүүхдийн амь насаа алдаж, 196 хүүхэд гэмтэж бэртсэн

О.Шүрэнцэцэг
2023/05/16

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 Өнгөрсөн 2022 онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь нас хохирсон. Үүний 51 нь орон нутгийн зам дээр зорчигч хэлбэрээр зорчиж явсан бол тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан. Мөн 810 хүүхэд гэмтэж, тэдний 34 нь унадаг дугуйтай явж байсан. Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас долоон хүүхдийн амь нас хохирч, 196 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд явганаар, унадаг дугуйтай гэрийнхээ ойр орчимд харгалзах хүнгүйгээр тоглох нь эрсдэлтэй байдлыг үүсгэж байгааг анхаарууллаа. 

Өнгөрсөн онд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбогдсон 768 осол бүртгэгдсэнээс орон нутагт 17 тохиолдол байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 252 нийтийн тээвэр осолдож, орон нутагт гурван тохиолдол бүртгэгдээд байна. Цагдаагийн байгууллагаас "Урьтаж ухаар" аяныг зохион байгуулна. Энэ хүрээнд маш олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа.  Улсын хэмжээнд "Хандлагаа өөрчилье" гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран бүх жолооны сургуулиудад зөвлөгөөг хийж байна. Мөн "Замын хөдөлгөөний цагаан толгой" бага насны хүүхдэд зөв дадал суулгах, эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэг чиглэлээр тэмцээнийг зохион байгуулсан. Нийслэлд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ нэмэгдсэн учраас сургалт, нөлөөллийн арга  хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудаар хийж байна гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 41 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21