Цахим залилан: Эгч дүү хоёр нийлж “Америк, Шинэ Зеланд, Австрали, Англи, Канад” улсын виз гаргана гэж 1,7 тэрбум төгрөг залилжээ

О.Шүрэнцэцэг
2023/05/16

Монгол Улсад бизнесийн зөвөлгөө өгөх зөвшөөрөлтэй компанийг төрсөн эгч дүү болох Нараа, Сараа хоёр нийлж байгуулаад тус компаниараа “Америк, Шинэ Зеланд, Австрали, Их британи /Англи/, Канад” гэх мэт улсын визэд оруулж, найдвартай виз гаргаж өгнө, их дээд сургуулийн тэтгэлэг олж өгнө гэж худал мэдээлэл тараан 4 жилийн хугацаанд  150 иргэнээс нийт 1,7 тэрбум төгрөг залилжээ. Энэ хооронд залилуулсан иргэдийг энд тэндэхийн элчин сайдын яамруу явуулж, орчуулга, тодорхойлолт мэдээлэл цуглуулуулж, цаг хугацаагаар нь тоглодог давхар хохирол гардаг муу үр дагавартай.

Луйвардаад байгаа хүмүүс мэдээж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл заалтаар Эрүүгийн хэрэг үүсч, цагдаагийн байгууллагад шалгагдаж, хэрэг илэрдаг боловч хохирсон хүмүүст мөнгөөр хэмжигдэшгүй сэтгэлзүйн болон цаг хугацааны хохирол тооцох боломжгүй байдлаар харамсалтай. Залилагч бол залилагч. Тэдэнд хүний мөнгийг л салгаж байвал бусад үр дагавар огт хамаагүй.

 Харин нөгөө талд иргэдийн хайхрамжгүй, гэнэн, итгэмтгий, аливааг шалгаж нягталж үздэггүй буруутай үйлдэл бас байгаа гэдгийг мартаж болохгүй. Гадагшаа л гарчихвал хаана ч байсан яахав, гадны улсад л очвол газраар нэг мөнгө хөглөрч байдаг гэж сэтгэдэг байдлаас болж виз мэдүүлэх гэж байгаа 3 монгол хүн тутмын 1 нь хохирогч болдог статистик гарчээ. Жишээ нь: Гэрээгээр гадагшаа ажиллах хүчээр явуулж өгнө гэсэн зарын дагуу хэн нэгэнтэй уулзсан л бол энэ талаар ядаж л Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамруу хандаад албан ёсны явуулж байгаа хөтөлбөр, компани, хувь хүн мөн үү биш үү гэдгийг шалгачихдаг ухамсартай болчихвол энэ төрлийн хохирол гарахгүй, хохирогч нэмэгдэхгүй байж болох юм.

 Визанд найдвартай зуучилна, Гадны сургуулиудын тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт амар хялбар аргаар гадагшаа явуулах зар мэдээллийн цаана ихэвчлэн залилангийн гэмт хэргийн бүлэг этгээдүүд байдгийг “гадагшаа явах хүсэлтэй” ойр тойрныхондоо анхааруулж байгаарай. Визаны залилангийн хэрэг 10 орчим жил тасралтгүй өсөж байгааг анхаарууштай. Хэн ч ийм хэргийн хохирогч болох эрсдэг өндөр тул та заавал шалгаж, нягталж, хуулийн хүрээнд асуудалд хандаж сурах хэрэгтэй. 


8
angry
0
care
3
haha
2
liked
1
love
3
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 43 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21