Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох дээр санал нэгдлээ

О.Шүрэнцэцэг
2023/05/17

УИХ-д суудалтай гурван намыг төлөөлөн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрсэн байна. 

МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэн:  ҮХНӨ  хийхдээ олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах  хэрэгтэй.  УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаад ирсэн. Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн ч гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээгүй. АН сонгуулийн холимог тогтолцоог 60:40 болгох санал гаргасан. Тиймээс бид 60:40 болгох саналыг дэмжсэн. ХҮН нам 50:50 байх, жагсаалтад нэр цэвэр хүмүүсийг оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлсэн. Тиймээс бид ярилцаж байгаа УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, жагсаалтаар 50 гишүүн сонгогдох дээр зөвшилцсөн. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:  Гишүүдийн тоог нэмэхээр бүх зүйл сайхан болох юм шиг хэт өндөр хүлээлт үүсгэж болохгүй. АН-ын Үндэсний бодлогын хорооноос шийдвэр гаргасан. Хэрвээ холимог болвол тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох ёстой гэж бид үзэж байгаа.  УИХ-ын удирдлага, нам бүлэг, ажлын хэсэг хуралдаад тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох 126 гишүүнтэй байя гэдэг дээр санал нэгдлээ. Үндсэн хууль гэдэг харилцан ойлголцлын баримт бичиг байдаг болохоор тал талууд ойлголцлын цэг дээр хүрсэн. 

ХҮН намын дарга Т.Доржханд:  ҮХНӨ  нийгэмд хүлээлт үүсгээд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ өөрчлөлтийг бид ярьсаар ирсэн. Өчигдөр УИХ-д суудалтай намын дарга нар хэлээд удаан энэ асуудлыг хэлэлцсэн. ХҮН нам гишүүдийн тоог 126-гаас доош болговол энэ өөрчлөлтийг хийгээд үр дүн гарахгүй гэж үзэж байгаа. Тиймээс бүгд 126 дээрээ нэгдсэн. Улаанбаатар хотод байгаа мандатын тоог УИХ-ын сонгуулийн хуульд хийх нь нээлттэй гэсэн байдлаар явж байна. Мөн өнөөдрийн гишүүдийн төсөв өсөхгүй. Нэг УИХ-ын гишүүн сард 10 сая төгрөгийн зардалтай байдаг. Энэ нь жилд 10 тэрбум болдог. Нэг гишүүн нэг туслах, нэг зөвлөх, хоёр биет төлөөлөгч байгааг багасгаад илүү зардал гаргахгүй байх дээр санал нэгдсэн.



4
angry
0
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 43 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21