Консул Б.Тэнүүн: Солонгост захиралдаа зодуулж нас барсан залуугийн ар гэрт чадлаараа анхаарч байгаа, ээжийг нь цагдаа дуудаж өгсөн удаа байхгүй

О.Шүрэнцэцэг
2023/05/18

Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Хохирогчийн дүү Б.Ариунзул: "Миний ах эхээсээ хоёулаа, айлын ганц хүү байсан. 2021 оны зургадугаар сарын 29-нд гэртээ амь насаа алдсан байдалтай олдсон. Миний ах бусдын гарт амь үрэгдсэн байж болзошгүй. Манай ээж 2021 оны наймдугаар сарын 4-нд энэ хэргийн араас БНСУ-руу явсан.Бидэнд очоогүй газар гэж байхгүй. БНСУ-ын өмгөөлөгч нар энэ хэрэг дээр ажиллахгүй гээд хүлээж авахгүй байсан учраас БНСУ-д суугаа элчингээс энэ хэрэг дээр өмгөөлөгч томилж өгөхийг гуйсан боловч элчингээс ямар нэгэн хариу өгөөгүй.

Манай ах цалингаа нэхэхээр өгөхгүй удаа дараа зодож, гар хүрч байсан баримт бидэнд бий. Задлан шинжилгээний хариунд хоолойн сэртэнгийн яс хугаралтай гэж байсан.Энэ хугархайг Солонгос тал язралтын улмаас үүссэн гэсэн. Гэтэл энэ яс амархан хугардаг яс биш, багалзуурдах үед хугардаг. Нас барснаас нь хойш гэрт нь 20 хоног байлгасан. Цогц нь бүр илжрээд, муудсан байсан.

ГХЯ, Элчин сайдын яаманд маш их гомдолтой байгаа. Өмгөөлөгчөөр туслаад өгөөч гэхээр ямар ч боломжгүй гэдэг. Манай ээж элчин дээр очихоор цагдаа дуудаад өгчихдөг. Цагдаа нь өдөржин гавтай байлгадаг. Монгол Улсын хүний эрх хаана байна вэ. БНСУ талаас энэ хэргийг хаадаг. Өмгөөлөгчид  өмгөөлөхгүй гээд байдаг.

Миний ах гэрээсээ тархи нь устсан илжирсэн байдалтай олдсон. БНСУ-д бидний зөвшөөрөлгүй задлан шинжлээд, чандарласан байсан. Амь үрэгдсэнийг нь мэдээд цогцсоо хараад таниулаад өгөөч гэхэд боломжгүй гэсэн. Тэгсэн мөртлөө БНСУ-аас манай эгчийг уулзаж таниулаад гарын үсэг зурсан гэх бичиг явуулсан. Манай гэр бүлийн зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаас энэ хэргийг зөв шийдэхэд туслаач ээ гэж хүсэж байна. Энэ хүн 20 хоног ялзраад байж байхад маш их хэмжээний Сөжүний шил байсан. Ганц хүн ийм их хэмжээний архи уухгүй. Хэргийн газарт хяналт шалгалт хийж, камер шүүсэн үү. Солонгос талаас гэрчийн мэдүүлэг авсан хэр нь ээ манайхаас ямар ч мэдүүлэг аваагүй. Манай гэр бүлээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч ээ л гэж хүсэж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: 

Би энэ асуудлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консул Б.Тэнүүнээс зарим зүйлийг тодрууллаа.


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 43 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21