Голомт банк ажилтнуудынхаа цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүллээ

О.Шүрэнцэцэг
2023/05/18

Голомт банк ажилтнуудынхаа цалинг 2023 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хувиар нэмэгдүүллээ. Аливаа байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, ирээдүйн өсөлт хөгжлийн үндэс суурь нь болсон мэргэшсэн ажилтнууд урт хугацаанд тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажиллах гол хүчин зүйлсийн нэг нь цалин урамшуулал бөгөөд банкны зүгээс нийт ажилтнуудаа гүйцэтгэлд тулгуурлан шударгаар үнэлж, цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт хангамжийг тогтмол нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг. Түүнчлэн Голомт банк жил бүр шилдэг ажилтнуудаа тодруулж шинэ байр, автомашин, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхээр шагнан гаргасан амжилт, мэдлэг, ур чадварыг нь үнэлж урамшуулдаг уламжлалтай.

“Ажилтан та - Хөгжлийн голомт” уриан дор байгууллагын дотоод соёлоо улам бэхжүүлсээр буй Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг Монгол Улсын банк, санхүүгийн салбарт анхлан авсан нь банкны зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ажилтнуудад чиглэсэн бодлого үр дүнгээ өгч байгаагийн нэг илрэл юм.

Эх орны хөгжил цэцэглэлт, иргэн бүрийн жаргалтай амьдралын төлөө Голомт банкны хамт олон Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараан дор нэгдмэл зорилго тэмүүллээр эерэг соёлыг түгээж ажиллах болно.

 

Нээлттэй банк - Голомт банк

 

 


0
angry
1
care
0
haha
1
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 43 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21