Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 1.3 их наяд төгрөгт хүрчээ

О.Шүрэнцэцэг
2023/05/18

Хөгжлийн банк 1.3 их наяд төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүллээ

Хөгжлийн банк 2022.01.20- 2023.05.15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,313.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 957.0 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ. Хөгжлийн банк нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 47 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн журмаар 42 компанийг АТГ-т шалгаж байна

Хөгжлийн банкнаас 2022 онд Эрүүгийн журмаар 42 компанийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргасан бөгөөд хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргүүдийг багцлан эхний 20 зээлийн хувийн хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, уг багцалсан 20 хэргийг прокурорт шилжүүлсэн.

Иргэний журмаар 620.9 тэрбум төгрөгийн зээлийн өр төлбөрийг шүүхээр эцэслэн шийдвэрлээд байна

Иргэний журмаар чанаргүй зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр хуулийн байгууллагаар 2018-2022 оны хооронд 38 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн нэхэмжлэл гаргаж шүүхэд хүргүүлсэн. Үүнээс 22 зээлийн 620.9 тэрбум төгрөгийн зээлийн өр төлбөрийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүллээ.

Тодруулбал, “Мондулаан трейд” ХХК – 19.3 тэрбум төгрөг, “Шанх майнинг” ХХК – 7.6 тэрбум төгрөг, “Петролиум продакшн” ХХК – 12.3 тэрбум төгрөг, “Бэрэн групп” ХХК, Барилга – 43.9 тэрбум төгрөг, “Монгема” ХХК – 13.9 тэрбум төгрөг, “НВЦ” ХХК – 74.9 тэрбум төгрөг, нийт 6 зээлийн 171.9 тэрбум төгрөгийн зээлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээд байна.

Хөгжлийн банкнаас 21 төсөлд олгосон зээл бүрэн төлөгдөж хаагдсан

Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгө, үнэт цаас, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр гэсэн 3 төрлөөр төлүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 21 төсөлд олгосон зээл хаагдсанаас 16 зээл нь бэлнээр буюу 501.6 тэрбум төгрөгөөр, 4 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн.




0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 43 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21