Хөгжлийн банк: “Эрэл” ХХК-ийн 173.9 тэрбум төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэр гарлаа

О.Шүрэнцэцэг
2023/05/18

Засгийн газрын 2013-2015 оны тогтоолуудыг үндэслэн “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилтэд Хөгжлийн банкнаас 2013 онд 14.0 сая ам доллар, 2014 онд 13.1 сая евро, 2015 онд 9.0 сая ам.доллар буюу санхүүжилт олгох үеийн албан ханшаар тооцвол 72.6 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилтийг олгож байжээ.

Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-тай байгуулсан дээрх гурван Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020.10.16-ны өдөр ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 39.5 сая ам.доллар, 18.3 сая евро нийт 202.9 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн.

“Эрэл” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, тус компанитай холбоотой Иргэний хэргийн шүүх хуралдаан 28 удаа хойшилсон. Шүүх хурал 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болж, “Эрэл” ХХК нь 171.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан юм.

“Эрэл” ХХК болон Хөгжлийн банкнаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс “Эрэл” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг 2.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 173.9 тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-аас төлүүлэхээр шийдвэрлэв.

Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтээр тус үйлдвэр нь жилд 150,000 м3 бетон эдлэл буюу 5,000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэн нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр бий болно гэж тооцжээ. Үйлдвэр 2017 онд ашиглалтад орсон хэдий ч эргэлтийн хөрөнгө болон томоохон хэмжээний захиалга, үйлдвэрлэл явагдаагүйгээс өнөөдрийг хүртэл зогсонги байдалд байна.



0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 42 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21