​ Хөгжлийн банк: “Монгол драй милк” ХХК-аас 74.0 тэрбум төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэр гарлаа

О.Шүрэнцэцэг
2023/05/18

Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол Драй Милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөлд зориулж нийт 60 хуурай сүү, аарцны цехийн санхүүжилт болох 14,9 сая ам.долларын санхүүжилтийг хэсэгчлэн олгохоор шийдвэрлэж, тус компанитай холбогдох Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулжээ. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 ам.доллар, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 7,560,000 ам.долларын санхүүжилтийг тус тус бүрэн олгосон байна.

 “Монгол драй милк” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараагийн зөрчил үүсгэсэн тул банк тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нийт зээлийн өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хүсэлтийг хүргүүлж, Ерөнхий прокурорын газраас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нийт 17,8 сая ам.доллар буюу 47,7 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар холбогдох нэхэмжлэлийг СДБ-ийн ИХАШШ-д гаргасан.

 Өнгөрсөн хугацаанд тус шүүх хурал 27 шалтгааны улмаас 17 удаа хойшилсон. Тухайлбал:

  • Хариуцагч “Монгол драй милк” ХХК-ийн зүгээс 6 удаа,
  • “Алтай констракшн” ХХК-ийн зүгээс 3 удаа,
  • “Жинст цамхаг” ХХК-ийн зүгээс 4 удаа,
  • Хөгжлийн банкны зүгээс 4 удаа,
  • МУЕПГ-ийн зүгээс 2 удаа,
  •  Шүүгчийн зүгээс 2 удаа хойшилсон байна.

гуравдагч этгээд “Меланж” ХХК-ийн зүгээс 6 удаа,

Банк нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран тус хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлсэн ба 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 21,582,072.66 ам доллар буюу  74.0 тэрбум төгрөгийг нэхэмжилж, банк хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн ба шүүхийн зүгээс банкийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

 Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, шүүхээс “Монгол драй милк” ХХК-иас 58.4 тэрбум төгрөгийг гаргуулж Хөгжлийн банканд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаанд буй ашигт малтмалын 2 тусгай зөвшөөрлөөс бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 Хөгжлийн банк нь СБД-ийн ИХАШШ-ийн дээрх шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон боловч хариуцагчийн зүгээс өмгөөлөгч, гуравдагч талаас төлөөлөгч “МУХБ-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан”-д оролцож байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан юм. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч хурлыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр товлосон.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр болж, хуралдаанд талууд мэтгэлцээний журмаар оролцлоо. Тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөгжлийн банк болон МУЕПГ-ын хамтарсан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжилсэн  дүнгээр буюу нийт 21,582,072.66 ам доллартай тэнцэх 74.0 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэлээ.

  “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” болох 60  хуурай сүүний үйлдвэрийн төсөл нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй байгаа ба төслийн болон компанийн үйл ажиллагааны орлого бодит баримтаар баталгааждаггүй.

 


0
angry
0
care
0
haha
8
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 43 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21