Малчид дуулж байна-2023 шоу шилдэг оролцогчдоо авто машин гардууллаа

О.Шүрэнцэцэг
2023/05/18

Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний Малчин телевиз  “Малчид дуулж байна” улсын уралдааныг 3 дахь удаагаа зохион байгуулж  2023 оны 5 сарын 16-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд “Гала” тоглолтыг хийж  шилдэг оролцогчдоо тодрууллаа. 

Энэ удаад 500 орчим малчин оролцсоноос шилдэг 22 оролцогчийг  шалгаруулсан бөгөөд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин,сумын алдарт уяач Л.Баасан тэргүүн байрыг эзэлж автомашин, хурдан удмын адуу, клип хийлгэх эрхээр шагнууллаа. Удаах байрыг  Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин З.Болормаа эзэлсэн бөгөөд зөөврийн сууц, хурдан удмын адуугаар шагнуулсан бол гутгаар байрын шагналыг  Төв аймгийн Заамар сумын малчин Т.Баасансүрэн хүртэж мотоцикль,хурдан удмын адуугаар шагнагдлаа. Тусгай байрыг шагналыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчин Б.Лувсангомбо, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин О.Чинзориг нар хүртлээ. Уг нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол сат network  компани, ивээн тэтгэгчээр Их Засаг ОУИС болон Хүнс экспресс компани ажиллажээ. ” Малчид дуулж байна-3” шоу нэвтрүүлгийн зураг авалт 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд нийтдээ 855 минутын нэвтрүүлгийг үзэгч түмэндээ зориулан хүргэсэн байна. Энэхүү шоу нэвтрүүлэг нь  Монгол үндэсний их өв, дуун соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 





1
angry
0
care
0
haha
2
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 43 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21