​МОНГОЛ СУДЛАЛЫН АНГИ НЭЭНЭ ГЭВ


Элчин сайд Ц.Жамбалдорж Наполи хотын Дорно дахины их сургуулийн Ректорын урилгаар 6 дугаар сарын 21-ний өдөр тус их сургуульд зочлов. Элчин сайд их сургуулийн проректор проф. Жоржиo Банти, Ази судлалын тэнхимийн эрхлэгч проф. Микеле Бернардини, тэнхимийн проф. Донателла Гуида нартай уулзаж ярилцсан байна. Проф. Ж.Банти өөрийн их сургуулийн түүхийн талаар Элчин сайдад танилцуулж, дэлхийн 100 орчим орны их сургуультай хамтын ажиллагааны гэрээний дагуу ажилладаг тус их сургууль нь өнгөрсөн онд Монгол Улсын Их сургуультай Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, удирдлагууд нь харилцан айлчлал хийж, оюутан, багш, профессорын солилцооны талаар тохирсон талаар мэдээлэв. Тус их сургууль нь дэлхийн 80 гаруй гадаад хэл заадаг, Европт төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог гадаад хэл, олон улс судлалын төв бөгөөд 1980-аад онд Монгол, Түвд судлалын чиглэлээр ажиллаж байгаад түр зогсоосон талаар проректор Ж.Банти дурдсан юм. Ирэх 2018 оноос Монголын түүхийн хичээл зааж эхлэх, улмаар 2020 оноос Монгол судлалын анги нээхээр төлөвлөж байгаа талаар проф. М.Бернардини мэдээлж байв. Монгол судлалын уламжлалтай, гадаад хэл, орон судлалын Италийн томоохон их сургуульд Монгол судлалын анги нээхээр төлөвлөж байгаад Элчин сайд талархал илэрхийлж, Монголын төр, засгийн зүгээс гадаад улс орнуудад Монгол судлалыг хөгжүүлэхэд бололцооны хэрээр дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдэгдэв.

Монгол Улс, БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох 2020 онд Монголын түүх, соёлыг илтгэсэн томоохон хэмжээний үзэсгэлэнг Итали Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Элчин сайд Ц.Жамбалдорж мэдээлж, тус их сургуулийн проф. М.Бернардини уг асуудлаар идэвхи санаачилгатай ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж буйгаа мэдэгдсэн юм. Энэхүү үзэсгэлэнгийн асуудлаар эрдэм шинжилгээний баг гаргаж, Италийн яам, байгууллагуудтай ажиллаж байгаагаа проф. М.Бернардини мун дуулгасан. Элчин сайд үзэсгэлэн зохион байгуулах асуудлаар Италийн Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд Дорина Бьянкитай ярилцсан талаараа дурдаж, бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын дараа проф. М.Бернардини Элчин сайдыг Наполи хотын Үндэсний Археологийн музейд урьж, 2020 онд зохион байгуулах Монголын үзэсгэлэнг тус музейд гаргах боломжийн талаар санал солилцсон юм. Италид хамгийн их жуулчин ирж сонирхдог Наполи хотын дэргэдэх Помпейн музейн дараа Ромын түүхийн хамгийн их үзмэртэй Наполи хотын Үндэсний Археологийн музейд Монголын үзэсгэлэнг дэлгэн тавих нь Монгол Улсын хувьд томоохон сурталчилгаа болно гэж үзэж буйгаа Элчин сайд онцлон тэмдэглэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 33 минутын өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19