Одоогоос нэг сарын өмнө shilen.gov.mn сайтад Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мэдээллийг байршуулсан. Үүнээс хойш буюу дөрвөн долоо хоногийн хугацаанд тус сангийн зээлийн эргэн төлөлт 3.5 тэрбумд хүрчээ. 2008 оноос хойш ЖДҮХС-гаас 270 тэрбум төгрөгийн зээл авсан 1295 зээлдэгчийн 221.3 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 80 хувь нь төлөгдөөгүй байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн юм. Мөн Хөдөө ах ахуйг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт тус сангийн зээлийн мэдээллийг ил болгосноос хойш зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна