Ойн хамгаалалд 7,4 тэрбум төгрөг зарцуулна

О.Шүрэнцэцэг
22 цагийн өмнө

БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ, “Рио Тинто Монгол ХХК”-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх” чиглэлд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ЭРҮҮЛ ОЙ төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ойн хөнөөлт шавж устгалын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Монгол орны ойн сан манай газар нутгийн 7.9 хувийг эзэлж байна. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас жил бүр хийгддэг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хойшлогдсонтой холбоотой 2022 оны байдлаар хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүрч, 700 гаруй мянган га ойн сан доройтон нийт 2 тэрбум мод хөнөөлт шавжид өртсөн байна.


Иймд “Эрүүл ой” төслийн хүрээнд хөнөөлт шавжид өртөж, доройтолд орсон 300 мянган га ОЙД биологийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг хийж 1,1 тэрбум модыг аврах ажлыг эхлүүллээ. 2023 онд 100.000 мянган га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн ба тус хор нь био бэлдмэл учир хүн, амьтанд хор хөнөөлгүй, зөвхөн ойн шавжийг л устгах зориулалттай юм.

Ойн хөнөөлт шавж идэвхжих улирал эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр Эйр трактор AT-602 маркийн онгоцыг хөөргөлөө. Тус онгоц нь нэг удаагийн нислэгээр 3,2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай, 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай юм.

Өнөөдрийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг ТББ-ын төлөөлөгч Пол Рийс нар оролцов.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 40 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21