ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫГ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХАМГААЛНА


"Туулын хар шугуй" ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар болон Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал "Байгаль орчны хамгийн том хяналт бол тухайн газрын иргэд өөрсдөө байдаг. Тиймээс Та бүхний баримтжуулсан мэдээ мэдээллийн дагуу хүрээлэн буй орчноо хамгаалах асуудлаар хамтран ажиллахад таатай байх болно" хэмээн тус байгууллагын гишүүдэд иргэдэд байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардуулсан юм. Ингэснээр 50 гаруй гишүүнтэй "Туулын хар шугуй" ТББ-ынхан байгаль хамгаалах үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой болж байгаа бөгөөд БОАЖЯ-наас Туул голын орчимд эргүүл хийх унаа, тэмдэглэгээ бүхий хувцас хэрэглэлээр хангана гэдгийг дуулгалаа.

Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Сонсголонгийн гүүрний орчмын газар дээр нь ажилласан талаар танилцуулж, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар "Туулын хар шугуй" ТББ-ынханд хариуцан хамгаалах газар гаргаж өгнө гэдгээ хэлсэн. Тухайлбал, 18 мэргэжилтэнтэй ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Туул голын сав газрын захиргаа Улаанбаатар хотын орчмыг дангаараа хянахад хүч дутагддаг болохыг учирласан. Харин тус байгууллагын гишүүн З.Доржпалам "Туул гол орчимд үйл ажиллагаа хайрга, дайрга олборлож байсан компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сонсголонгийн гүүрний орчмын голын сав газар үлэмж хэмжээгээр сүйдсэн. Гэвч сүйдэлсэн газар дээр нь нэмж хог хаях үзэгдэл ойрын өдрүүдэд улам л эрчимжээд байгаа. Иргэдийн зүгээс БОАЖЯ иргэдийнхээ гомдол, саналыг хүлээн авч байгаад талархаж байна" гэлээ. Дашрамд дурдахад, уг асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн зүгээс Туул голын орчмыг бохирдуулсан дээрх үйл ажиллагааг таслан зогсоож, нөхөн сэргээлгэх арга хэмжээ авч ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 36 минутын өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19