​ Нийгмийн хүлээлт ба 126 гишүүнтэй болсноор бид юу хожих вэ

О.Шүрэнцэцэг
2023/05/30

Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, ирээдүйн 30 жилийн ололтыг бататгах зорилготой Үндсэн хуульд оруулах өөрчлөлт буюу УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг өнөөдөр улс төрийн намууд эцэслэн тохирч, энэ долоо хоногт багтаан гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар болов. Сар гаруйн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлж, санал шүүмжлэл дундуур туучиж гарсан эцсийн хувилбарыг нэгтгэн базчих бололтой юм. Анх яригдсан 156-гаас 126 руу гулссан гишүүдийн тоо, тойргийн буюу мажоритар тогтолцооны 76, намын жагсаалтын 50 буюу 60:40  гэсэн хувилбарыг эцэслэх үү, эсвэл дахиад тоог нь багасгах уу гэдгийг өнөөдрийн бүлгийн хурлын шийдвэр эцэслэж өгөх билээ. Өнгөрсөн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлэх явцад иргэдийн зүгээс тогтолцоо, тоо хоёрыг өөрчлөх ёстой бол тодорхой хэдэн шалгуур хангах ёстойг хүсэж байлаа. Өөрөөр хэлбэл, эдгээр шалгуур, шалтгааныг хангаж чадахгүй л бол тоо, тогтолцоог оролдох шаардлагагүй хэмээснийг эргэн сануулъя. Тэгвэл эрх баригчид хийгээд улс төрийн намууд эдгээр шалгуурыг бүрэн хангаж өгсөн үү гэдгийг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө хамтдаа эргэж нэг харцгаая. 

Нэгдүгээрт, эрх мэдлийн төвлөрөл буурах. УИХ-ын гишүүний нэг кнопны төлөө зарцуулж байсан унаа, байр, машин, хууль боловсруулах, батлуулах зардлыг багасгах.

-Хуулийн төсөлд, 126 хүний зардал, орон байрны тоог нэмэхгүй санхүүг зөв зохистой хуваарилснаар УИХ-ын гишүүн болчихвол хэмжээлшгүй эрх мэдэлд хүрнэ гэсэн буруу ойлголтыг арилгана гэв. Төрийн ордон шинээр барихгүй. Албан байрандаа, ажлын чиг үүргээ хуваарилаад ажиллана, тэд. Кноп худалдаж авдаг, гишүүд кнопоо үнэлж байна гэх хардлагыг байхгүй болгоно. Өөрөөр хэлбэл, эрх ашигт хүлэгдсэн цөөн тооны улстөрчид төр, хууль хоёроор “тоглохгүй” хэмээн хуульдаа тусгажээ. Нэг улстөрч 45 мянган иргэнийг төлөөлж байгаа бол тоо нэмэгдсэнээр 28 мянга болж буурахаас гадна, тойргийн төлөөлөл иргэндээ илүү ойртож очно гэсэн нийгмийн хүлээлтийг хангажээ.

Хоёрдугаарт, нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсөв том хөрөнгө оруулалтад зарцуулагдана гэсэн эерэг хүлээлт.

-Хуулийн төсөлд, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа гарч эхлэхэд л УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс тойрог төлөөлөх улстөрчийн тоог нэмэхгүй бас хасахгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлсэн. Түүндээ ч хүрч чадлаа. Учир нь Монгол Улс тархай бутархай, өргөн уудам газар нутагт амьдардаг хүмүүс. 21 аймаг, 360 гаруй суманд амьдарч буй хоёр сая гаруй иргэнийг 76 тойрогт хуваагдсан улстөрчид төлөөлөх нь зүй ёсны шаардлага. Тэд газар нутгийн төлөөлөл болж ажиллана гэж ойлгоход гэмгүй. Гэхдээ улсын төсвийг 76 хэсэгт хувааж тарамддаг, эдийн засгийн нэн чухал хуулийн төслийг хөдөлгөх зардалгүй болтлоо төсвийн бялууг зүсэж байсан 30 жилийн алдааг дахиад давтахгүйн тулд пропорциональ буюу намын жагсаалтыг оруулж ирэх шаардлага бий болсон. Нэг үгээр хэлбэл, нийгмийн хүлээлт юм. Одоо яригдаж буй хувилбараас харвал, намын жагсаалтаар орж ирэх 50 улстөрч зөвхөн улс орны хөгжлийн том зургаар харж ажиллах буюу нийгмийн бүлэг, бүлгийн төлөөлөл болж ажиллана. Өнгөрсөн 30 жилд эдийн засаг 17 дахин тэлсэн ч ядуурлын түвшин зургаан хувиар л буурсан. Үүний шалтгаан нь том зургаар төсвөө зарцуулж, том төслүүдээ анхаарч ажиллаж чадаагүйн гай. Тиймээс эдгээр 50 хүн чинь хувийн тоглолт хийхгүй, том зургаар улс орны хөгжлийн төлөө ажиллах нь ээ.

Гуравдугаарт, парламентын дархлаа буюу нэр хүндийг сэргээх.

-Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд, эрүүл парламент бүрдүүлэх амлалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар өгөв. Түүний хувьд тухайд маш олон жил парламентын дархлааны асуудлыг хөндөж буй цөөхөн улстөрчийн нэг. Өөрөөр хэлбэл, хууль батлахад гишүүд илүү олуулаа байх, Байнгын хороо болон Их хурлын ирц чанартай байх, тэр хэрээр чанартай хууль батлагдах, дагаад парламентын нэр хүнд өсөх, сонгодог парламент буюу эрүүл мэтгэлцээнээс эрүүл хууль төрдөг байх зарчмыг шаардаж, УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа ч энэ зарчмыг шаардаж ирсэн. Тиймдээ ч хэн нэг улстөрч дураар, дангаар хууль өргөн барьдгийг болиулж, олон нийтээр хэлэлцүүлдэг, иргэний нийгмийн болон иргэдийн саналыг авдаг, өргөн хүрээнд хэлэлцүүлдэг шинэ жишгийг энэ парламентад бий болгож чадсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоо 126 болсноор энэхүү эрүүл зарчмаа илүү боловсронгуй болгож, хадгална хэмээв. Байнгын хорооны хуралд тавуулаа суугаад хууль баталдаг, хэлэлцдэг бус 10-20-уулаа ирцээ бүрдүүлдэг, УИХ-ын чуулганд  20-уулаа суудаг бус 50-аас дээш гишүүнтэй байж хуралддаг зарчим Их хуралд үйлчилнэ. УИХ-ын гишүүд ч нөлөөлөлд автахгүй гэх баталгааг тэд хэлж байна.

Дөрөвдүгээрт, төлөөллийн зарчим буюу залуус, ахмад, дунд үе, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэх шаардлага.

-Хуулийн төсөлд, намын жагсаалтаар оруулж ирэх 50 улстөрчид хатуу шалгуур тавина гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөрхөн амлалаа. Бусад улс төрийн намууд ч тэр шаардлагаас хол зөрж чадахгүй. Угтаа, намын жагсаалтын дор хууль бус авлига, албан тушаалын наймаа, хулгайтай холбогдсон нэг ч хүнийг багтаахгүй гэх амлалтыг тэд өглөө. Үүнээс гадна хүйсийн харилцааг 1:1 байлгах, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, инженер, техникийн ажилтан, эрдэмтэн судлаачдаа төрд оруулж ирэхэд энэ жагсаалтыг ашиглана гэсэн амлалт тус, тус өгчээ.

...Товчхондоо, иргэдийн хүлээлт, хэлэлцүүлгийн явцад хүссэн зүйл заалтуудыг нэгбүрчлэн шигтгэж өгсөн учраас энэхүү төсөл ус, тосыг нь ялгаж, шүүрдэж тунгаасан, өмнөх алдааг дахин давтахгүй, дордуулсан бус дээрдүүлсэн өөрчлөлт болох нь ээ хэмээн найдаж байгаа юм. Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч, татвар төлж яваа баялаг бүтээгчид ч эрх мэдлийн хуваарилалтыг жигд хийх нийгмийн шаардлага байгааг хүлээн зөвшөөрч, УИХ-ыг долоо хэмжиж нэг огтлоосой хэмээн хүсэж буйгаа дуулгаж эхэллээ. Тухайлбал, “МАК” группыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Нямтайшир “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүдийн тоо хэд байх вэ гэдгийг тооцох аргачлал байдаг. Тэрхүү аргачлалаар, мөн ирээдүйн хүн амын өсөлттэй уялдуулж тогтоох хэрэгтэй. Тодорхой хэдэн жилийн дараа ахиад гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж ярих бус одоо зүй зохистой хийх хэрэгтэй” хэмээжээ. Дэлхийн улс орнуудад нэн түгээмэл ашигладаг куб язгуурын арга буюу хүн амын тоонд үндэслэн УИХ-ын гишүүдийн тоог тогтоож ирсэн, хүн ам ойролцоо улс орнуудын маш олон жишээг уншиж судалсны үндсэн дээр 100-гаас илүү УИХ-ын гишүүдтэй байх хувилбарыг боловсруулсан гэдгээ Х.Нямбаатар сайд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд Монгол Улсын хүн ам таван сая хүрэхэд дахиад л гишүүдийнхээ тоог нэмье гэж хуулиа оролдож суухгүйн тулд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, ард түмний хүсээд байгаа шиг байсхийгээд л тоо, тогтолцоо хоёроор “наадах”-гүйн тулд нийгмийн дуу хоолойг сонсож, хүлээлтийг нь ч ёсчилж, энэхүү өөрчлөлт хийгдэж, гараанаас амжилттай урагшлах эхлэл тавигджээ. Энэ хэвээр батлагдаж чадвал ирээдүйн 30 жилд бид их олон зүйлд өөрчлөлт, шинэчлэлт авчрах нь ээ. 


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.235
2023/05/31
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
66.181.161.145
2023/05/30
0
0
126erguu tolgtril bolno,or yahvde,ich bulchirhaigui yumnudl bn biz zz
Хариулах
66.181.161.200
2023/05/30
0
0
Demjihgvi 126 bolgood namin jagsaaltaar garhig ers esergvvtsene shvv hulgaichuudaa
Хариулах
192.82.64.158
2023/05/30
0
0
ӨӨ ХӨӨРХИЙ МЭДЭЭЛЛИЙН САЙТУУД НЬ МӨНГӨӨР УГЖУУЛЧИХАЖ ЭНЭ САЙТУУД ЧИНЬ ӨЧИГДӨРӨӨС ЭХЛЭЭД ӨДӨРТ 2-3 УДАА НИЙТЛЭЛ БИЧЭЭД ҮХНӨ -ИЙГ ИРГЭД ДЭМЖЭЭД ГИШҮҮДИЙН ТООГ 126 БОЛГООД ӨГӨӨЧ ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД БАЙНА ГЭЭД СЭВЭЭД БАЙДАГ БОЛЧИХОВ.
Хариулах
202.131.231.227
2023/05/30
0
0
ДЭМЖИХГҮЙ БАЙНАААА. 76 ХАЧИГ ТЭЖЭЭДЭГ БАЙСАН БОЛ ОДОО 126 БОЛНО ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРХӨД ХЭЦҮҮ БАЙНА. ЭСВЭЛ ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖЭЭ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛ, БАС БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУВИЙГ ТЭГЛЭЭД ӨГ. ТЭГВЭЛ 1000 ХАЧИГТАЙ БАЙСАН Ч ХАМАА АЛГА ӨӨӨ.
Хариулах
66.181.165.93
2023/05/30
0
0
Дэмжихгүй шүү.
Хариулах
2405:5700:300:16eb:a131:fbfb:e67f:dfb1
2023/05/30
0
0
126 хулгайчийг бататгах Булхайгаа нуух гэж төлбөртэй бичьэрүүдээр олныг нүдэж эхлэв. Бичээч нь аргаа барсан амьтан бна даа
Хариулах
2405:5700:310:315:8072:c07c:72f9:9f90
2023/05/30
0
0
Дэмжихгүй
Хариулах
192.82.64.158
2023/05/30
0
0
Таван сая хүрэхээр нь гишүүдийнхээ тоог нэмье хөөе. Таван сая болно гэж хошгируулж байгаад хэдэн хулгайч нийлж гишгэх газаргүй болгох нь л дээ. Одоо газраас өөр юм үлдээгүй бүгдийг нь цөлмөчихөөд байгаа биздээ хулгайчууд тэгээд хариуцлага хүлээсэн хэн хаана байна. Яс юман дээр Монголд ЖДҮ ЭРХЛЭГЧИД ШУДАРГА БИЗНЕСИЙНХЭН Ч БАЙХГҮЙ. ТОП 100 ТАТВАР ТӨЛӨГЧ Ч ГЭХ ШИГ БҮГД ОЛИГАРХУУД ТЭДЭНД ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХАМААГҮЙ БҮГД ТӨРД ӨӨРСДИЙН ГАР ХӨЛИЙГ ШУРГУУЛСАН ТӨРТЭЙ НИЙЛЖ ИРГЭДИЙГ ШУЛЖ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУД ШД.
Хариулах
103.26.193.101
2023/05/30
0
0
Намын жагсаалтаар их хуралд орох гэдгийг л болих хэрэгтэй
Хариулах
Шинэ мэдээ
МАН-ын УЗ: ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханг нэр дэвшүүллээ 19 минутын өмнө
О.Хангай: Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй 37 минутын өмнө
Tout'en Hypermarket Монголд анх удаа бүх бараагаа үйлдвэрийн болон импортын үнээрээ худалдаалж эхэллээ 39 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ 1 цагийн өмнө
Аравдугаар сарын нийгмийн халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй 1 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар Хотын Засаг даргын ажлыг дангаар гүйцэтгэнэ гэв 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Би “Тэнүүн огоо” компанийн А.Ганхуяг гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй 3 цагийн өмнө
Голд живсэн байж болзошгүй 38 настай эрэгтэйг эрэн хайж байна 4 цагийн өмнө
МАН-ын Удирдах зөвлөл 12 цагт хуралдана 4 цагийн өмнө
2024 ОНЫ ТӨСӨВ: УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуульд нийт 72.2 тэрбум төгрөг зарцуулна 5 цагийн өмнө
Залуу гэр бүл: Виз гараагүйд баярладаг, Монголдоо ажиллаад өөрсдийн байртай болсондоо баяртай байна 5 цагийн өмнө
Батсүмбэр сумын Сөгнөгөр рүү нэвтрэх иргэдээс 2000 төгрөгийг үндэслэлгүйгээр авч байсан нь тогтоогджээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан 7 цагийн өмнө
Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болж, аймгаас орох гарах хөдөлгөөнийг хааж шуурхай хуралдаж байна 16 цагийн өмнө
Дасгалжуулагч Д.Батням, Гавьяат тамирчин Г.Дорж нарын дөрвөн хүний гэрээс допинг олджээ 19 цагийн өмнө
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ 21 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов 21 цагийн өмнө