Д.Бумдарь: Гишүүдийн тоог 126-гаас бууруулж, төслөөсөө ухарвал шинэчлэл утгаа алдана

О.Шүрэнцэцэг
2023/05/30

Үндсэн хуулийн өөрчлөлтийг төслийг УИХ энэ долоо хоногтоо эцэслэх гэж байна. Учир нь УИХ-ын гишүүдийн зүгээс хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг олон нийтэд танилцуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт өрнүүлсэн.

Ингэснээр өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд нэгдсэн шийдэлд хүрснээр Байнгын хороодоор хэлэлцүүлснээр нэгдсэн чуулганаар эцэслэнэ.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараагаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ард иргэдэд танилцуулга хийсэн. Ингэхдээ Үндсэн хуулийн 21.1 буюу тогтолцоог мажоритар, пропорциональ системийг хослуулсан зарчмаар Үндсэн хуульд тусгах, гишүүдийн тоог нэмэгдүүлэн 152 болгох өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Үр дүнд нь олон нийт  тоог 152 болгох нь хэт олон байна гэж үзсэн бол холимог тогтолцоог  хүлээн зөвшөөрсөн. Харин гурав дахь хэлэлцүүлгээр 152-ын 126 болгон багасгаснаа танилцуулсан бөгөөд үр дүнг өнөөдөр бүлгүүд хэлэлцэж байна. Тэгвэл тооны энэ өөрчлөлтийг 126-гаас бууруулбал Үндсэн хуулийн өөрчлөлт үр дүнгүй болно гэдгийг судлаач, багш, эрдэмтэд хэлж эхэллээ.

Тухайлбал, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь  “Математикийнх ч тэр, манай улс төр судлалынхан ч 150-иас дээш гишүүнтэй байх ёстой гэсэн маш олон үндэслэлийг гаргаж өгч байгаа. Хамгийн алдартай нь куб язгуурын арга. Улс орон бүхэн, жил бүхэн гишүүдийнхээ тоог нэмэх боломжгүй. Үүнээс манайд боломжит хэмжээ нь 76 нь тойргоос, 76 нь жагсаалтаар сонгох боломжтой гэж үзэж хууль санаачлагчид оруулсан. Харамсалтай нь, эхний хэлэлцүүлгийн дараа гишүүд тойрогтоо ажиллахдаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаагүй байх. 

Гэхдээ энэ зөвшилцлөөр шийдэх асуудал учраас хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр 126 болгож бууруулсан. Харин үүнээс доошоо оруулбал өөрчлөлт ямар ч үр дүнгүй болно. Шинэчлэл хийж байгаа утга учир нь алдагдана. 126-гаас бууруулж, энэ төслөөсөө ухарч болохгүй. Хэрвээ бид энэ шинэчлэлийг хийж чадвал дараа дараагийн үед гарч ирж байгаа улстөрчид парламентын засаглал гэж юу юм, гишүүд яаж мэтгэлцэх, яаж эрх ашгаа хамгаалах юм, асуудалд яаж үнэн зөв шинжлэх ухаанчаар хандах вэ гэдэг зүйлүүд тогтож эхэлнэ.

Суур нь тавигдана гэсэн үг.  Энэ утгаараа улс төрийн шинэ өнгө төрхийг авчрах томоохон өөрчлөлтүүд явж байгаа учраас энэ удаагийн парламент энэ үүргээ маш сайн ухамсарлах хэрэгтэй” гэлээ.


5
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 52 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21