​Төрийн банк бизнес эрхлэгчдэдээ зориулан сургалт зохион байгууллаа

О.Шүрэнцэцэг
2023/05/30

Үндэсний тэргүүлэгч Төрийн банкнаас гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг компаниуд болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт худалдааны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагаас суралцах боломж олгох сургалт семинарыг МҮХАҮТ, Үндэсний Давхар Даатгал ХК болон “Төв Азийн Зам” ХХК-уудтай хамтран зохион байгууллаа.  Энэ үеэр “Гэрээнээс үүссэн маргааныг арбитраар хэрхэн шийдвэрлэх тухай”, “Олон Улсын тээвэр логистикийн туршлага, экспорт импортын тээврийг амжилттай зохион байгуулах шийдлүүд”, “Экспортын зээлийн даатгалаар дамжуулан бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломж” сэдвээр сургалт хийсэн байна. Харин зохион байгуулагч Төрийн банкнаас бизнес эрхлэгчдэдээ зориулан “Байгаль орчин, нийгэм, засаглал”-ын хүрээнд үйл ажиллагаагаа олон улсын жишигт хэрхэн нийцүүлэх боломжуудыг танилцуулсан нь оролцогч байгууллагуудын хувьд ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг олгожээ. Мөн банкны зүгээс худалдааны санхүүжилтийн үйлчилгээг авсанаар бараа татан авалтын зардлаа хэрхэн бууруулах, гадаад гүйлгээнд үүсч болзошгүй луйвраас урьдчилан сэргийлэх олон улсын туршлага, мэдээллийг хүргэсэн байна.   Төрийн банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспорт, импортын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор “Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллагаас гадаад худалдааг дэмжих 25 сая.ам доллар буюу 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн билээ. Тус эх үүсвэрийг татсанаар харилцагчдадаа эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалт, зээлийн шугам, худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өргөн хүрээнд үзүүлэхэд томоохон түлхэц болох юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 52 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21