12 БҮЛЭГТЭЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВИЙГ ТАВИЛАА


Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.Тус цэцэрлэг нь анх 1965 онд хүүхдийн ясли нэртэй байгуулагдаж, 1991 онд Найрамдлын районы АДХГЗ-ны А/06 тоот захирамжаар ясли-цэцэрлэгийн комбинат, 1996 онд Нийслэлийн Засаг даргын А/104 тоот захирамжаар 146 дугаар цэцэрлэг нэртэй болж, өргөжсөн түүхтэй. Цэцэрлэгийн барилгыг НИТХ-ын 2012 оны тогтоолоор ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй акталж, 2014 онд хуучин барилгыг буулгасан юм. Харин энэ жил нийслэлийн төсвийн 2 тэрбум 650 сая төгрөгийн санхүүжилтээр 12 бүлэгтэй, 280 хүүхдийн хүчин чадалтай барилгыг ашиглалтад оруулахаар шавийг тавилаа. Цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар 12 бүлэгтэй, 280-500 хүүхэд суралцах таатай орчинг бүрдүүлж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох бололцоотой болох юм. Мөн уг цэцэрлэг ашиглалтад орсноор нийт 51 иргэн шинээр ажлын байртай болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 36 минутын өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19