2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17:30 цагт 13 настай эрэгтэй хүүхэд мод руу ороод төөрсөн гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авчээ. СБД-ийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс, Хорооны Засаг даргын ажлын алба хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:05 цагт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Замбуулин хотхоноос 1 км-ийн зайд ойн модон дотроос хүүхдийг олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (3)