Дэлхийн загварын шоу-г “ГОВЬ” Монголдоо зохион байгуулна

О.Шүрэнцэцэг
2023/06/06

Дэлхийн тавцанд ноолуурын чанар эдэлгээ, загвараар хэдийн танигдсан “ГОВЬ” шинээр сонгогдсон ерөнхий дизайнер Giorgio Spina-ийн анхны коллекцийг танилцуулахад бэлэн болжээ. Giorgio Spina нь байгаль, юмс үзэгдэл гээд содон бүхнээс урам зориг авч хувцсаа урладаг бөгөөд деталь бүрд өөрийн онцлогоо шингээдэг байна. Giorgio Spina нь дэлхийн хамгийн үнэт түүхий эд болох ноолууран ширхэгтийн амьд шинжийг илүү тодотгон харуулахыг эрмэлзсэн бөгөөд бүтээлч хандлага, шинэлэг урсгалуудыг шинэ цуглуулгын загваруудад тусгахыг зорьсон хэмээн Giorgio Spina ярилцлагадаа онцолж байсан юм.

Түүнчлэн анхны коллекцийнхоо нээлтийг загварын шоугаар олон нийтэд хүргэх бөгөөд арга хэмжээ болох газраар Чойжин Ламын сүм музейг сонгосон гэх мэдээлэл хэдийн тархжээ. Монгол ноолуурыг Итали ур ухаанаар урлан, уламжлалт түүхэн дурсгалт газарт зохион байгуулах гэж буй нь эхнээсээ л загварт хүлээлт үүсгэж байна. ГОВЬ дэлхийн хэмжээний загварын шоу-г монголдоо зохион байгуулж, runway шоуны цензурийг тогтоох гэж байна уу гэх догдлол, хүлээлт олны дунд бий болж байгаа нь цахим орчин дахь инфлүүсрүүдийн сториноос бэлхнээ харагдана. 

Энэ удаагийн коллекцд загварын шинэчлэл хийж олон төрлийн сүлжээс, нэхээсийг хослуулж, өнгө будгийн тоглолтыг нэг бүтээгдэхүүн дээр урласнаараа урьд өмнө байгаагүй шинэлэг шийдлийг бүтээсэн. Итали дизайнераар ахлуулсан ГОВЬ-ийн уран гартай үйлчид, дизайны чадварлаг хамт олны чин сэтгэлээр бүтээгдэхүүн нэг бүрийн деталь урлагдаж байгааг тус компанийн Дизайн, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Болормаа онцолсон юм.

ГОВЬ-ийн шинэ коллекцийн нээлтийн арга хэмжээ 2023.06.08-ны өдөр зохион байгуулагдах юм байна. Итали уран сэтгэмжээс төрөн гарсан бүтээлийг ГОВЬ-ийн дизайны чадварлаг баг хамт олон хэрхэн бодит мэдрэмж болгохыг загварын шоуны өдөр харж болох юм.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 51 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21