Жюү-Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

О.Шүрэнцэцэг
2023/06/06

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод долдугаар сарын 14-20-ны өдрүүдэд жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын жюү жицүгийн холбооноос үүнтэй холбогдуулан өчигдөр "Милланниум Плаза"-д хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлч, сурвалжлагчдад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон холбооны үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтаа танилцуулав. Тус арга хэмжээний үеэр Монголын жюү жүцүгийн холбооны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчөө танилцуулснаас гадна ДАШТ-д хамтарч ажиллах "Алтан", "Мөнгөн", "Хүрэл" түнш компани, байгууллагуудтай албан ёсоор хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.


ОУЖЖХ-ноос 2022 оны дөрөвдүгээр сард 20 дахь удаагийн жюү жицүгийн ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах эрхийг өгсөн. "АНДЛАЛ, ХҮНДЛЭЛ, ХӨГЖИЛ" уриатай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны 1000 орчим шилдэг тамирчин насанд хүрэгчдээс гадна мастерс, пара ангилалд өрсөлдөнө. Тус тэмцээнийг спорт төрөлжсөн суваг "Premier Sports Network" телевизийн хамт олон шууд дамжуулан үзүүлнэ.

ДАШТ-ий үеэр Монголын жюү жицүгийн холбоотой хамтарч ажиллах байгууллага, компаниудтай нээлттэй бөгөөд дэвжээ, тамирчдын хувцас хэрэглэл зэрэг бусад олон зүйл дээр өөрсдийн лого баннерийг байршуулах боломжтой.




0
angry
2
care
0
haha
4
liked
7
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21