БЗС: Б.Энхбаяр тэргүүтэй дөрвөн хүн магадлан итгэмжлэгдээгүй сургуульд сурчээ

О.Шүрэнцэцэг
2023/06/09

АНУ-ын Цагаачлалын албанаас Хойд Виржинийн их сургуулийн гадаад оюутан хүлээн авах эрхийг 2013 онд цуцалж, 2014 онд тус сургууль магадлан итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан асуудлаар шүүхэд хүртэл дуудагдаад байжээ. Тус сургууль нь АНУ-д төдийлөн танигдаагүй бөгөөд Энэтхэгийн оюутнуудад зориулсан сургууль гэж тодорхойлогддог аж. 

Дэлхийн шилдэг их дээд сургууль бүү хэл АНУ дотроо ч танигдаагүй сургууль гэж хэлж болох юм. Түүнчлэн тус сургуулийн үйл ажиллагаа 2014 оноор дуусгавар болсон байх магадлалтай байна. Сургуулийн вэбсайт болон сургуультай холбоотой мэдээлэл цахим орчинд байршаагүй байна. Ийм сургуульд дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах оюутнуудад зээл олгох журамтай БЗС-гаас нэр бүхий хүмүүст сургалтын зээл олгосон байдаг. Мөн эдгээр хүмүүс уг зээлээ тэглүүлсэн байдаг юм.
Жагсаалтын тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр орж байна. Тэрбээр 2007 онд АНУ-ын Хойд Виржинийн их сургуульд суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийг БСШУ-ны сайд асан Ц.Цогзолмаагийн 2018 оны 8 сарын 31 өдрийн А/555 тоот тушаалаар тэглүүлсэн байдаг. Гэсэн ч тэглүүлсэн зээлээ тэрээр сангийн мэдээлэл олон нийтэд ил болохтой зэрэгцэн БЗС-нд эргүүлэн төлсөн юм.
Түүний араас Самбуугийн Отгонсүрэн 2006 онд Хойд Виржинийн их сургуульд суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авч уг зээлээ БШУ-ны сайд асан Л.Гантөмөрийн 2014 оны 11 сарын 25 өдрийн А/459 тоот тушаалаар, Халзангийн Батжаргал 2007 онд 32 мянган ам.долларын зээл авч БСШУ-ны сайд асан Ц.Цогзолмаагийн 2018 оны 8 сарын 31 өдрийн А/555 тоот тушаалаар, Баясгалангийн Оргилсайхан мөн 32 мянган ам.долларын зээл авч БСШУ-ны сайд асан Г.Чулуунбаатарын 2017 оны 7 дугаар сарын 27-ны А/88 тоот тушаалаар тус тус тэглүүлсэн байна.


33
angry
1
care
5
haha
0
liked
3
love
10
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21