Таксигаар үйлчлүүлэхдээ дүүгийнх нь амийг хохироож, жолоочийг хөнөөхийг завдсан этгээдэд 20 жил хорих ял оноожээ

О.Шүрэнцэцэг
2023/06/12

Хан-уул дүүргийн прокурорын газраас таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь алахыг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг хохироосон хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, иргэн Л.Б нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр таксигаар үйлчлүүлж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Б-ийн хоолойг хутгаар хэрчиж алсан, улмаар тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох Б.Г-ыг хутга барин хөөж алахаар завдсан гэх хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.6 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

22
angry
1
care
1
haha
3
liked
3
love
9
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 16 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 19 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 21 цагийн өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04