“Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/06/13

Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм. Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

 

-“Эрэл” компани 2017 оны гуравдугаар сарын 17-нд газар эзэмших гэрчилгээгээ төмөр замын хамгаалалтын зурвас гэж 15 жилийн хугацаатай авсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаар үйл ажиллагаа явуулах гэж авсан гэсэн үг. Гэтэл тус төмөр замыг ашиглаагүй буюу газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй.  2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй. 2021 оноос хойш мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу өгөөгүй. Бүтэн жил болоход газар чөлөөлөөгүйгээс ажил хийж чадаагүй. Энэ зам ашиглалтад орсноор Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрний ачаалал тодорхой хэмжээгээр буурна. Газар чөлөөлөлтөөс болж энэ мэт хугацаа алдсан ажлууд олон байна. Тухайлбал, Моносын уулзвар буюу ТЭЦ 4-ийг Таван шарын төмөр замын гарамтай холбосон замыг мөн өнгөрсөн жил эхлүүлсэн ч ашиглалтад оруулж чадаагүй. Нийтийн эрх ашигтай холбоотой тул энэ мэтээр албадан газар чөлөөлөхөөс аргагүй хэмээсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Замын трасст 14 аж ахуйн нэгж, иргэний 1.5 га орчим газар орж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2022 онд мэдэгдэх хуудас өгч, зөвшилцөлд хүрч, газар чөлөөлж дууссан. Зөвхөн “Эрэл” компанитай ойлголцоогүй. Өнгөрсөн жил гурван удаа албан бичиг өгсөн. “Эрэл”-ээс замын трассийг өөрчлөх хүсэлт тавьсны дагуу холбогдох албаныхан судалж үзээд боломжгүй гэдэг хариу өгсөн. Мөн төмөр замыг ашигладаг гэж байгаа боловч төмөр замын дээгүүр хөндлөн дулааны шугам, хийн хоолой тавьсан. Бид зөвшилцөлд хүрэх гэж маш олон удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй. Иймээс хуулийн дагуу газрыг албадан чөлөөлж байна” гэлээ.

Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр “Бид өнгөрсөн жил дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан ч газар чөлөөлөлттэй холбоотой долоодугаар сард ажил эхэлсэн. Нийслэлийн холбогдох байгууллагуудаас “Эрэл” компанид албан бичиг өгч уулзсан. Төмөр замаа ашиглана гэдэг хариу өгдөг. Газрыг чөлөөлсний дараа газар шорооны ажил эхэлнэ. Хэрэв газраа чөлөөлчихвөл наймдугаар сарын 30-ны дотор замын ажлаа дуусгахаар төлөвлөсөн” хэмээлээ.

“Эрэл” компанид хоёр жил мэдэгдэл хүргүүлж, бүтэн жил ажил саатсаны дараа ийнхүү газрыг албадан чөлөөлж байна. Манай цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж бүтээн байгуулалтын хугацаа богинохон байдаг. Энэ зуныг алдвал дахиад ирэх жилийг хүртэл хүлээхээс өөр аргагүй. Нийтийн эрх ашгийн төлөө албадан газар чөлөөлөхөөс аргагүй байгааг албаныхан онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


2
angry
1
care
0
haha
23
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 1 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 3 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 4 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 4 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 17 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 20 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 20 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 21 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 21 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 22 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 23 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна Өчигдөр
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр