Сэрэмжлүүлэг: Долоон настай хүүхэд усанд живж, энджээ

О.Шүрэнцэцэг
2023/06/13

Аялал зугаалгын улирал эхэлж, усанд осолдсон дуудлага нэмэгджээ. Тодруулбал Баян-Өлгий аймаг, Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө" гэдэг газарт зугаалж явсан зургаан хүний нэг нь Ховд голын усанд живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь хамтран 26 настай эрэгтэйг 06 дугаар сарын 12-ны өдрийн 07:00-22:25 цаг хүртэл эрэн хайсан ч олоогүй байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 07:00 цагаас дахин эхэлжээ. 

 Мөн Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын нутагт Дэлгэрмөрөнд өсвөр насны хүүхэд энджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар  7 настай, эрэгтэй хүүхдийг эрэн хайсан ч олоогүй байна. Нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. 


5
angry
4
care
3
haha
4
liked
8
love
96
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21