ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар П.Лхагважав Хөвсгөл аймгийг удирдахаар боллоо

О.Шүрэнцэцэг
2023/06/13

Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар П.Лхагважав Хөвсгөл аймгийг удирдахаар боллоо. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 19-р хуралдаан болж аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшүүлээгүй бөгөөд АН-ын намын бүлгээс П.Лхагважавыг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар МУ-ын Ерөнхий сайдад уламжилсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилснаар П.Лхагважав Хөвсгөл аймгийг удирдахаар боллоо.

Пилжээгийн Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүн баянд цэргийн алба хаасан. 1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн. 1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компаний дэд захирал, 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан 2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан 2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга 2021 оноос Хөвсгөл Ус суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал 2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарга 2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.


3
angry
0
care
2
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21