Өчигдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 16.40 цагт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарч осолджээ. Шаргын овоо зөрлөгийн ойролцоо гарсан ослоор 10 гаруй вагон замаас гарч гурав нь унажээ. Осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулахаар төмөр замын мэргэжилтнүүд болон цагдаагийн албан хаагчид Замын-Үүдэд ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна