Олон улсын стандартыг нэвтрүүлсэн ''Мал төхөөрөх'' үйлдвэр нээлтээ хийлээ

О.Шүрэнцэцэг
2023/06/19

Үндэсний үйлдвэрлэгч “ Траст “ групп олон улсын стандартыг нэвтрүүлсэн Мал төхөөрөх үйлдвэрийн нээлтээ хийлээ.

Тус үйлдвэр өдөрт 500 бод, 1000 бог мал төхөөрөх хүчин чадалтай ба 5000 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах хөргүүрийн зоорьтой юм байна. Мөн олон улсын "Халал" стандартыг нэвтрүүлж, БНТУ, БНСУ, БНХАУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг ашигладаг аж. Мөн дэргэдээ мал эмнэлгийн албатай үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Халал стандарт нь олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт бөгөөд Исламын шашинд зөвшөөрөгдөх мал амьтны цусыг юүлэх байдлаар төхөөрөх, заавар шаардлагуудыг багтаадаг. Мөн 41 улс уг стандартыг мөрддөг байна. 

Үйлдвэрийн үйл ажиллагаанаас танилцуулбал: 

  1. Малчдын хотноос эрүүл малыг сонгон татан авна
  2. Халал аргаар мал төхөөрөх үйлдвэрт малыг нэвтрүүлнэ
  3. Малын гулуузыг мах ангилах үйлдвэрт ангилан бэлтгэнэ
  4. Мах боловсруулах үйлдвэрт эрүүл хүнсийг үйлдвэрлэнэ
  5. Хэрэглэгчдийн гарт хүрдэг байна.

Эл мал төхөөрөх үйлдвэр ашиглалт орсноор шинэ 250 ажлын байрыг бий болгожээ.  

ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ БЭЛТГЭСЭН МАЛЫН МАХ САЙН ЧАНАРЫНХ БАЙДАГ

Хүнсний инженер О.Гал-Очир “Манай улсад уг мал төхөөрөх үйлдвэр маш шаардлагатай байлаа. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд өөрийн төхөөрөх үйлдвэртэй болсон нь чухал асуудал. Учир нь монголчууд уламжлалт аргаар баталгаагүй орчинд махаа бэлтгэж ирсэн. Энэ нь махны эрүүл байдлыг хянах, тухайн малыг стресстсэн эсэхийг мэдэх боломжгүй юм.

Мал төхөөрөх үйлдвэр нь туувраар ирсэн малыг хэд хоног амраах, хэрхэн тэжээсэн, эрүүл мал уу гэдгийг шинжилнэ гэсэн үг. Малыг стресстүүлсэн хойно төхөөрвөл махны чанарт сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс зориулалтын дагуу бэлтгэсэн малын мах сайн чанарынх байдаг.

Бойн мах бэлтгэх газар сэврээлт, загсалтыг дутуу хийснээр мах улайх, улцайх, хатуурах зэрэг чанарын өөрчлөлт гардаг. Эдгээр асуудлыг шийдэх гарц бол төхөөрөх үйлдвэр юм. Бид гаднаас нь хараад буглаатай, антибиотиктой махыг ялгаж чадахгүй. Энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд малаа төхөөрөхөөс өмнө шинжилбэл дотоодын махны асуудлыг шийдэх шийдэл юм” гэв.


"Траст Трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа “Махан бүтээгдэхүүний аюулгүй байдалд монголчууд маш их  анхаарал хандуулдаг болсон. Тиймээс манай мал төхөөрөх үйлдвэр нь “Халал” стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Халал нь олон улсын стандартуудын шаардлагыг өндөрсгөж, шат ахиулсан нь махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллахад түлхэц болно.

Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалд угтвар буюу ажилчид, байр, тоног төхөөрөмж зэрэг олон шаардлагыг хангах хэрэгтэй. Манай үйлдвэр энэ бүх шаардлагыг хангасан. Монгол Улсын махны салбарын хууль эрх зүй арван  жил гаруй дутагдалтай байсан нь дотоодод махны чанар, эрүүл ахуйн асуудал олноор гарсаар байна. Дэлхийн мал, амьтны байгууллагад манай улс гишүүнчлэлтэй ч эрсдэлтэй буюу улаан бүсэд харьяалагдсаар ирсэн. Энэ нь махны экспортыг хаасантай ялгаагүй. Тиймээс төр, махны салбарууд хамтарч ажиллах ёстой.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050”-д уул уурхайн бус экспортыг нэмэх, эдийн засгаа солонгоруулах зорилтууд тусгагдсан байдаг. Энэ хүрээнд махны техникийн зохицуулалт бодлогын бичгийн хэрэгжилтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх зэргийг ханган ажиллаж байна” гэлээ. 

Мал эмнэлгийн албаны дарга Ц.Цэвэлмаа “Манай дотоод хяналтын лаборатори нь тухайн малыг эрүүл эсэхийг шинжлэн баталгаажуулдаг. Үүнд цуснаас, антибиотик илрүүлэх гэх мэт шинжилгээ авдаг. Манай үйлдвэр халал аргаар мал төхөөрөхдөө амьдын үзлэг хийдэг. Халал арга буюу цус юүлэх аргийг хэрэглэснээр нян, бактери үржихээс сэргийлдэг. Энэ үзлэгээр малын төлөв, шинж тэмдгийг нягталдаг.

Нян судлал, хими, мал эмнэлгийн лаборатори түүхий эд, хүнстэй харилцах гадаргуу, агаар, ус, бэлэн бүтээгдэхүүний өдөр тутмын хяналт, тохируулга сайжруулалтыг 2015 оноос тасралтгүй хийсээр байна” гэлээ.

2018 онд “Траст Трейд" ХХК нь дотоодын үйл ажиллагааны бүртгэл хяналтын ERP систем хангамжийг нэвтрүүлжээ. Энэ нь малчны хотноос хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоо юм. 




0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21