Хэнтий: Төрөөс 4,1 тэрбум төгрөгийн зээл авч эргэн төлөлт хийгээгүй иргэдийн мэдээллийг ил болголоо

О.Шүрэнцэцэг
2023/06/20

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймаг “Шилэн-Хэнтий” арга хэмжээг хэрэгжүүлж, төрөөс олгосон зээлийн мэдээллийг ил тод болгох, найдваргүй зээлдэгчийн нэрсийг зарлаж, эргэн төлүүлэх, төрд учирсан хохирлыг барагдуулж, дараагийн иргэдэд боломж олгох ажлыг зохион байгуулж байна. Аймаг, орон нутгийн хувьд 2009 оноос эхэлж олгогдсон Сум хөгжүүлэх сан, ЖДБДС-аас зээл авсан 3,5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй 1016 иргэн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 186 иргэний 525,9 сая төгрөг буюу нийт 4,1 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь нийт зээлийн 80 орчим хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон гэсэн үг юм.

Тиймээс эдгээр иргэдийн нэрс, мэдээллийг цахим сүлжээнд ил тод нээлттэйгээр мэдээлж байгаа бөгөөд энэ хугацаанд нэлээдгүй иргэд зээлээ эргүүлэн төлж байна. Цаашид эдгээр иргэдийн зээл төлөлтөд анхаарахаас гадна дараагийн зээл авах иргэдийг нээлттэй болгож, үр дүнтэй болгоход анхаарч ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдэгдлээ.


2
angry
0
care
1
haha
10
liked
0
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 22 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20