ГААЛИЙНХАН АЖИЛЛАЖ БАЙНА


Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладагмашины татварын буцаан олголтыг Сангийн яамны төрийн сангаас газраас олгож эхэллээ. Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн 05.01-ээс 06.14-ны хоорондох668 мэдүүлэгт 1 тэрбум 193.5 сая төгрөгийн татварыг буцаан олгохоор болсон.

  • -Импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулаагүй, эсхүл тухайн машины өмчлөх эрхийг бусдад шилжүүлээгүй бол МЭДҮҮЛЭГЧИД,
  • -Импортоор оруулж ирсэн автомашиныг худалдаж авсан, эсхүл тухайн автомашиныг өмчлөх эрх тухайн иргэн, хуулийн этгээдэд бүрэн шилжсэн болох нь холбогдох баримт, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр нотлогдсон тохиолдолд АВТОМАШИН ӨМЧЛӨГЧИД
  • -Мэдүүлэгч импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулахдаа онцгой албан татварын дүнгнэмж тооцоогүй нь худалдан авсан этгээдийн гаргасан өргөдлөөр нотлогдсон бол МЭДҮҮЛЭГЧИД олгохоор журамласан юм. Өнөөдрийн байдлаар нийт 301 албан хүсэлт ирүүлснээс 06.20-ны өдрөөр Сангийн яаманд 190 автомашины өргөдлийг Гаалийн ерөнхий газраас шилжүүлээд байна.

Үлдсэн өргөдлүүдийг хянах ажил үргэлжилж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдэгдэж байна. Сангийн яаманд шилжүүлсэн мэдүүлэгчийн татварын буцаалтыг сангийн яамны төрийн сангийн газраас шилжүүлгийг хийснээр хабрид автомашины татварын буцаан олголт иргэдийн гарт очиж эхэллээ. Хабрид машины онцгой албан татварын буцаалт авах мэдүүлэгчийн өргөдөл хүсэлтийг хянах, гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хүлээгдэж буй автомашины ачаалал зэргээс үүдэн Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Замын үүд дэх гаалийн газрууд 6/24-25 ны амралтын өдрүүдэд ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 2 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 9 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 11 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 11 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 12 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 15 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19