Хөргөгчийн пирон шатаж, хоёр хүн амиа алдсан осол гарчээ. Энэ талаар "Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Далай ээж” захад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 12:33 цагт НОБГ-т ирсэн. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талын В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчийн пирон шатаж байсныг унтраалаа.
Гал түймэрт гурван ажилтан түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн ч хоёр иргэн нь нас барсан бол нэг иргэний биеийн байдал хүнд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна