Хүн бүр худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлсэн барилгын материалын анхны хайпермаркет удахгүй нээгдэнэ

О.Шүрэнцэцэг
2023/06/24

Монголын хүн амын тал хувь нь аж төрөн амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотод урин дулааны улирал ирж, барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Айл бүр хашаа байшин, орон байрандаа засвар хийж, томоохон компаниуд хороолол, хотхон сүндэрлүүлж байна. Бид барилгын материал хадаас хайс, хаалга үүд, цемент шохой, будаг шунхаа хаанаас авч байгаа билээ. Зуун айл руу л түгжирч байгаа нь үнэн. Гэтэл Нийслэлээс удаа дараа захирамж гарч, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэх шийдвэр гаргасаар байгаа.

Гэтэл иргэдэд барилгын материал бол байнгын хэрэглээ шүү дээ. Хамгийн гол нь хүнсний супермаркет шиг цөм бүрэн, цогцолбор, тав тухтай, тохилог, түгжрэл багатай байх нь чухал. Тэгвэл олон улсын жишигт нийцсэн Монголын хамгийн том барилгын материалын худалдаа, үйлчилгээний нэгдсэн цогцолбор “Шинэ зуун АЙЛ” төв 2023 оны зургаадугаар сарын 25-нд үүд хаалгаа нээж, бизнесийн алтан хамтрагч, үйлчлүүлэгчдээ урин дуудахад бэлэн болжээ.

Төслийн эхний шатны бүтээн байгуулалт болох 2 давхар 6 блок бүхий 20 мянган метр квадрат талбай, 2,000 автомашины гадна тусгайлсан зогсоолтой, хяналтын системээр тоноглож, төвлөрсөн дэд бүтэц, орц гарц, зам харилцааг бүрэн шийдсэн цогц төлөвлөлттэй худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв юм.

“Шинэ зуун АЙЛ” барилгын материалын худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв нь нийт 200 мянган метр квадрат барилгажих талбайд бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, агуулах, ложистикийн нэгдсэн төлөвлөлттэй, бизнес эрхлэгч, худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангасан тохилог, тав тухтай орчныг нэг дор бүрдүүлж байгаагаараа онцлогтой.


Түүнчлэн 5,000 метр квадрат талбай бүхий Улаанбаатар хотын хамгийн том барилгын материалын бүх төрлийн барааг нэг дор багтаасан 100+ ZONE ХАЙПЕРМАРКЕТ 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох гэж байна.

100+ ZONE ХАЙПЕРМАРКЕТ-ын хамт олон “Бид зараад өгье, та нийлүүл” уриатайгаар танд хамтдаа бүтээж, хамтдаа өргөжих хамгийн ашигтай, таатай шинэ бизнес эхлүүлэх боломжийг санал болгож, бизнес эрхлэгч Таны зар сурталчилгаа, ажлын байр, хүний нөөц зэрэг тулгамдсан асуудлыг бүрэн шийдэж зөвхөн бараагаа нийлүүлэх бизнесийн онцгой саналыг тавьж байна.

Тус төвийн нээлтэд зориулсан задгай талбайн шоу тоглолт 2023.06-25-ны 15.00 цагт болох бөгөөд тоглолтод дуучин МУГЖ Лхагвасүрэн, Ариунаа, Наагий, Маралжингоо, зэрэг 30 гаруй хамтлаг дуучид уран бүтээлээ хүргэж, өргөн сонголттой барилгын материалын цогцолбор худалдааны төвийн үүд хаалгыг хамтдаа нээх нь.


Та үеийн үед үлдээх ӨВ бүтээж байгаа бол “Шинэ зуун АЙЛ” -ыг зорь. Бид Танд бизнесийн таатай орчин, хөнгөлөлт урамшуулал, шуурхай үйлчилгээ, өндөр чанар, өргөн сонголтыг санал болгож, сэтгэл ханамжийн өндөр зэрэглэлд хамтарч ажиллахыг уриалж байна. 

Хаяг: Баянзүрх дүүрэг, “Дүнжингарав” Худалдааны төвийн зүүн талд, “Шинэ зуун айл” Худалдааны төвийн А блок 2 давхарт

Утас: 80890448, 80891448

И-мэйл: [email protected]





1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 19 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20