Н.Батсүмбэрэл: Усаар цахилгаан дамжих эрсдэл үүссэн тул иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

О.Шүрэнцэцэг
2023/07/06

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд тодорхой байршлуудад хуваагдан ажиллаж буй. Ялангуяа Чингэлтэй дүүрэг дэх зуслангийн бүсийн нөхцөл байдал хүндэрч, байшин урсах, цахилгааны шон унах зэрэг эрсдэлүүд гараад байна. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй холбогдон цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Зуслангийн бүсэд одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуслангийн бүсэд Сэлбэ голын орчимд уулын ус бууж, голын далан сэтэрсэн, ус эргээ хальсан. Тэгэхээр голтой ойролцоо байдаг айлууд усанд автах, цахилгаан дамжуулах шугам, гэрэлтүүлгийн шонгууд унаж болзошгүй буй тул усаар цахилгаан дамжих эрсдэл үүссэн. Тиймээс айлуудын цахилгааныг салгах, үерийн даланг хүчитгэх, айл өрхөд сэрэмжлүүлэг өгөх, зарим иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна.

-Одоогоор хэдэн хүн, ямар техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна вэ?

-Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, дүүргийн ЗДТГ болон бусад холбогдох байгууллагын 200 гаруй алба хаагч 40 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

-Чингэлтэй дүүрэгт зуслангийн бүсэд хэр олон айл өрх байна вэ?

-Манай дүүрэгт зусландаа гарсан айлууд нэлээд байна. Бас цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан эзгүй байгаа байшин сууц ч цөөнгүй. Тэгэхээр хулгай болон бусад гэмт хэрэг гарахаас сэргийлэн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа. Голын эрэг хөвөө дагуу зусланд гарсан айлуудыг нүүлгэх, өөр газар руу шилжүүлэх арга хэмжээ авч буй. Устай ойрхон байгаа бол нүүх, эсвэл өөрт хэрэгтэй зүйлсээ аваад өөр аюулгүй газар очих, хүүхдүүддээ хараа хяналт сайн тавих, усаар дамжсан цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
4
liked
3
love
11
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 21 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20