Ажлын хэсгүүд тухайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, газар дээр нь ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2023/07/06

Үерийн нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүдийг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орсны улмаас үер болсон тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгсэлд эрсдэл учирч байгаа тул Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Одоогоор Сэлбэ голын үерийн бүсэд хог тээвэр, зам цэвэрлэгээний нийт 10 байгууллагын 90 албан хаагч 21 машин техниктэйгээр далан босгох, шороо тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн хайрга, дайрга болон элс шороог Нарангийн энгэр, Цагаан даваа гэсэн төвлөрсөн хоёр цэгээс тээвэрлэж байгаа юм.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Дунд голын усны түвшин ихсэж, “Алтай” хотхоны орон сууцнууд усанд автах эрсдэл үүсэж, байгууллагууд, 34 хороодын 170 ажилтан, албан хаагч, 15 нэгж техниктэйгээр ажиллаж, хотхон руу орох замыг хааж, том оврын авто машинаар элс, шороо буулгаж, шуудайлсан элсээр үерийн даланг хүчитгэн бэхжүүлээд байна.
Мөн гараашийн орцыг шуудайтай элс шороогоор хааж аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.
Түүнчлэн бусад байршилд үер буусан, голын ус эргээ хальсан, их хэмжээний ус тогтсон, цахилгаан дамжуулах шугам унасан хүндрэл гарч, холбогдох албаныхан арга хэмжээ авч байна.




0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 21 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20