Д.Сумъяабазар: Үер усны аюул өнгөрсний дараа хот даяар цэвэрлэгээ хийнэ

О.Шүрэнцэцэг
2023/07/06

Улаанбаатар хотод үргэлжлэн бороо орж, үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд үерийн нөхцөл байдал үүсээд буй. Эдгээр байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Замын хөгжлийн газар, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, зэвсэгт хүчний анги байгууллага, дүүргүүдийн гамшгаас хамгаалах албаны нийт 1050 ажилтан, алба хаагч 122 техниктэй 24 цагийн турш үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэг орчим, 9 дүгээр хорооны зам дагуу, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Сэлбэ гол гэсэн байршилд далан хальсан. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Дамбадаржаа орчим, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Сэлбэ голын зүүн тал, “Алтай” хотхоны орчмын нөхцөл байдлыг хяналтдаа аваад буй.

Үерт автсан айл өрхүүдээс Чингэлтэй дүүрэгт 50, Сүхбаатар дүүрэгт 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх Чингэлтэй дүүрэгт 100 орчим, Сүхбаатар дүүрэгт 17, Сонгинохайрхан дүүрэгт 20 байна.

Сэлбэ голын хамгаалалтын бүсэд баригдсан барилга байгууламжийн талаар товч мэдээлэл хүргэх нь зүйтэй. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S Outlets” 2009 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Д.Батзориг Сэлбэ голын хамгаалалтын бүс дэх 288 ам метр газрыг автомашины засвар, үйлчилгээний зориулалтаар иргэн А.Амарсайханаас 15 жилийн хугацаатай шилжүүлэн авсан. Нийслэлийн Засаг даргын  2009 оны захирамжаар талбайн хэмжээг 1665 мкв, 2015 онд 2409 мкв болгож нэмж олгосон байна. Анх түр байрны зориулалтаар албан даалгавраа авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй байгууламж юм.

Түүнчлэн “авлига хороолол” гэгдээд буй “Эм энд Жи констракшн” компанийн барилгын тухайд мэдээлэл өгье. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 118000 м.кв орон сууцны зориулалттай газрыг таван жилийн хугацаатай ашиглуулахаар баталгаажуулсан. Хожим 2013 онд ногоон байгууламж, усан парк, спорт цогцолборын зориулалтаар олгогдсон 11.8 га газарт 2014 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлуулсан байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-д 29,444 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар, 79,875 ам метр газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар ус тус хэсэгчлэн талбайн хэмжээ, зориулалт өөрчилсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020, 2021 оны захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу дээрх захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Нийслэлийн Засаг даргын 2022 оны захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц болгон зориулалтыг өөрчлөн, хэсэгчлэн хувааж шийдвэрлэсэн юм.

Гол үерлэсэн газруудад сэтэлгээ хийснээр усны урсац нэмэгдэж байна. Тухайлбал, ТЭЦ-4, Гурвалжингийн гүүр, АПУ ХХК-ийн ар зэрэг дөрвөн байршлын гүүрэнд томоохон сэтэлгээ хийсэн.Түүнчлэн нийт 18 байршилд усны урсацыг нэмэгдүүлэх сэтэлгээг хийж байгаа.

Хүндрэл үүссэн байршлууд дээр Зэвсэгт хүчний 250 орчим албан хаагч ажиллаж буй, цаашид мөн 100 цэрэг хүч нэмж ирнэ.  Түүнчлэн ХСИС,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн сургуулиас  100-150 алба хаагч Чингэлтэй дүүргийн 13, 15, Сүхбаатар дүүргийн 13, 15 дугаар хорооны байршлууд дээр зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Үүн дээр нэмээд Хил хамгаалах ерөнхий газрын 100, Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газраас 210 алба хаагч машин техниктэй хүч нэмж ажиллах нь. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж буй 180 гаруй хүн ажиллаж байна. Хүндрэлтэй нөхцөл байдлыг хэвийн түвшинд оруулахын тулд дотоодын цэргийн анги, нэгтгэлээс 150 алба хаагч, онцгой байдлын 565 алба хаагч, цагдаагийн бие бүрэлдэхүүний 461 алба хаагч гурван байршилд ажиллаж байна.

Үерийн аюулаас сэргийлэх, нөхцөл байдал хүндэрсэн байршилд ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд оролцож, дэмжиж байна. Тухайлбал, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд үүсээд байгаа нөхцөл байдалд  хөрөнгө санхүү гаргахаас гадна ковш болон бусад машин механизмуудыг дайчлан ашиглуулж байна. Энэ бүхэнд Улсын болон Нийслэлийн онцгой комиссын зүгээс талархаж байгаагаа бас илэрхийлье.

Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг бид хамтдаа шийдэж ажиллах нь чухал юм.  Үүнд ард иргэд, ААН, компаниуд идэвх санаачилга, хүчин чармалт гаргаасай гэж хүсэх байна гэлээ.      

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


3
angry
1
care
1
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 4 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 7 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 8 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 8 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 9 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 9 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 10 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 11 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 11 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 14 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 15 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 15 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 15 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 16 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 16 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр