САНАЛ ӨГСНИЙГ БАТАЛГААЖУУЛЖ ХУРУУНД БЭХЭН ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙНЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ.

Санал авах байранд 3 намын 4421 ажиглагч ажиллана

Сонгуулийн санал хураах үйл явцыг хэвийн явуулахад мэргэжлийн холбогдох байгууллага анхааран ажиллаж байгаа юм. Сонгуулийн санал хураалтын шударга, ил тод байдлыг хангах үүднээс санал авах 403 байрны гадна тал болон дотор танхимыг бүрэн камержуулжээ. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлж, санал авах байрны 30 хувьд нь цахилгааны нөөц эх үүсвэрийг шийдсэн байна. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд хэлэхдээ "Нийслэлийн хэмжээнд 1021 ухуулах байр, 4158 шадар туслах, 12 мянган ухуулагч ажилласан. Маргааш санал авах байруудад 3 намын 4421 ажиглагч ажиллахаар үнэмлэх авсан" гэлээ.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуульд ашиглагдах бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, гэрчилгээ олгон баталгаажуулах ажлыг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, туршиж дууссан байна.

Зөөврийн хайрцгаар санал авч байна

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Үүнээс "түр хасав" гэсэн тэмдэглэгээтэй 32 мянга 315 иргэн байгаа бол үндсэн бүртгэлтэй 904 мянга 336 сонгогч байна. Хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө нийслэлээс 977 иргэн шилжин явж, 733 иргэн шилжин иржээ. Нийт сонгогчдоос 5349 иргэн битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэний дагуу эдгээр иргэдийн саналыг өнөөдөр өглөө 9.00 цагаас эхлэн зөөврийн хайрцгаар авч эхэлсэн байна.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан саналын хуудас хүргүүлжээ

Нийслэлийн сонгуулийн хороо нийт 941 мянга 539 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 23-ны дотор хүлээн авч, дүүрэг, хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна. Санал авах байруудад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэгтэй саналыг хуудсыг хүргүүлжээ.

Маргааш буюу сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амарна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриаллаа. Санал өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ. Тухайн иргэн санал өгснийг баталгаажуулж, хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг өчигдөр санал авах байруудад хүргүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 2 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 9 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 11 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 11 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 12 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 14 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19