БГД-ийн Онцгой комисс хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ


Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК) өнөөдөр (2023.07.24) хуралдаж, Улаанбаатар хотод өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хороодын Засаг дарга нарын мэдээлэл мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.  

ДОК-ын хурлыг дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, ДОК-ын дарга Д.Жаргалсүрэн удирдан явуулсан бөгөөд ДОК-ын гишүүд болон 34 хорооны Засаг дарга нар оролцлоо.  

Улаанбаатар хотод өчигдөр орсон борооны улмаас дүүргийн 15 хорооны 45 байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбоотойгоор ДОК-оос шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан. Баянгол дүүргийн хувьд байшин хороолол ихтэй. Иймд ДОК-ын Шуурхай утсанд өчигдөр,    

  • Байрны подвалд ус орсон гэх-29
  • Авто машин усанд автсан гэх-13
  • Хоёр хорооны 6 байршилд тог цахилгаан тасарсан
  • Мөн Чингүнжавын хөшөөнөөс 25-р эмийн сан руу уруудах авто зам эвдэрсэн
  • 3-р хороо “Монос” эмийн сангийн хажууд явган хүний зам эвдэрсэн гэх зэрэг дуудлагууд ирсэн байна.

Иймд ДОК-ын 8, Нийслэлийн замын хөгжлийн газрын 3, хороодын ажлын албаны 170, Онцгой байдлын хэлтсийн 19, Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын 15, Замын цагдаагийн хэлтсийн 6 гээд нийт 266 албан хаагч, 50 автомашин техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь очиж ажиллалаа. Мөн ДОК-оос 3 хово машин элсийг шаардлагатай газар байршлуудад тараасан юм.

Хурлын үеэр нөхцөл байдал хүндэрсэн хороодын Засаг дарга өчигдөр орсон борооны улмаас үүсэн асуудлууд болон зайлшгүй авч хэрэгжүүлэх ажлын талаар саналуудаа хэлсэн. Ингэхдээ,

  • Зарим СӨХ-д байрны гараашийн давхарт ус ороод байхад хариуцлагагүй хандсан
  • 2-р хороонд байрлах үерийн далангийн хавтан нурсан
  • Зарим байрны дээврээс ус гоожсон, шал цөмөрсөн
  • Үерийн улмаас газар доор булсан кабелын утаснууд их хэмжээгээр ил гарч ирсэн гэх зэрэг мэдээллийг өглөө.

Үүнтэй холбоотойгоор ДОК-ын дарга холбогдох алба хэлтэс болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нарт үүргээ биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй СӨХ-дод мэдэгдэл хүргүүлэх зэргээр чиг үүргийнхээ хүрээнд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн усанд автсан байрны СӨХ-д өөрсдийн хөрөнгөөр ариутгал халдваргүйтгэл хийнэ. Дүүргийн зүгээс цаашид гарч болох эрсдэлээс сэргийлж дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд ариутгалын бодис, хувцас хэрэгслээр хангах боломжтой. Мөн дүүрэг дотоод нөөц боломждоо тулгуурлан ус соруулах насос буюу помп авах тул B1 давхрын усаа соруулж дуусаагүй хороод авч үлдсэн усаа соруулах зэргээр ашиглах боломжтой. Мөн хороодод шуудайтай элс өгөх учраас үерийн ус орж ирэх эрсдэл өндөртэй газрууддаа далан босгож, үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаарай гэсэн юм.  

Шинэ мэдээ

news2023-09-18 12:57БГД-ийн 10-р хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав

news2023-09-15 15:30Баянгол дүүргийн 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж байна

news2023-09-08 17:29Баянгол дүүрэг Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

news2023-09-07 15:43Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

news2023-09-07 15:39Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгоно

news2023-09-06 14:12Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 640 суудалтай өргөтгөл ашиглалтад ороход бэлэн боллоо

news2023-08-31 14:44Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

news2023-08-28 15:40Баянгол дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” 14 хоногийн аяныг эхлүүллээ

news2023-08-24 13:50БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН 16-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА

news2023-08-23 17:00БГД-ИЙН 5, 8, 9, 13, 14 ДҮГЭЭР ХОРООНЫ 7 БАЙРАНД ХИЙСЭН ФАСАД, ДУЛААЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

news2023-08-23 16:25НОНХС-ГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БГД-ИЙН 33-Р ХОРООНД ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЛЭЭ

news2023-08-23 16:12ШИМАДА ХОТЫН ИРГЭДЭЭС ХАНДИВЛАСАН СУРАГЧИЙН ЦҮНХИЙГ БГД-ИЙН 1-34 ХОРООНД ХУВААРИЛАН ӨГЛӨӨ

news2023-08-21 16:20БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

news2023-08-18 14:27БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ГУРВАН БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

news2023-08-18 09:11БГД-ийн 28-р хороо, 10-р хорооллын урд талын автобусны буудал орчимд байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 7 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 7 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 8 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08