​18 МЯНГАН ХҮН ЦАГААН ХУУДСААР САНАЛАА ӨГЧЭЭ


Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах санал хураалт өчигдөр улс даяар 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусгавар болсон. Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодын мэдээллийг дэлгэцээр олон нийтэд шууд хүргэсэн билээ.

Санал хураалтанд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж 516784, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 410622, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409718 санал тус, тус авсан нь нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан санал 50 хувийн босго давж чадсангүй.

Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль дахих нь тодорхой болоод байна. Сонгуулийн тухай хуулийн 105.1-т "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна",

Сонгуулийн тухай хуулийн 105.2-т "Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна" гэж заажээ.

Иймээс хуулийн дээрх заалтыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтын тов зарлах болж байна.

Энэ удаагийн сонгуульд 1.9 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байснаас 1.3 сая сонгогч саналаа өгсөн нь 66.54 хувийг хамарч буй. Анхаарал татсан асуудал нь сонгогчдоос 18 мянга нь цагаан хуудсаар саналаа өгчээ.

Намуудыг нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд зарлах мөчид сонголтгүй сонгууль болж буй тухай сошиал ертөнцөөр нэлээд шүүмжлэл дагуулсан. Тиймээс 18 мянган хүн энэ байдлаа илэрхийлсэн ч байж болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 2 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 9 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 11 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 11 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 12 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 14 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19