Батсүмбэр сумын Сөгнөгөр рүү нэвтрэх иргэдээс 2000 төгрөгийг үндэслэлгүйгээр авч байсан нь тогтоогджээ

Н.Мижидмаа
2023/10/04

 "Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6,000 төгрөг, машинд зорчиж буй том хүн бүрээс 2,000 төгрөг, хүүхэд бүрээс 1,000 төгрөгийн хураамж авч байна” гэх мэдээлэл иржээ.

Уг асуудлыг шалгахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн тогтоосон ба үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/439 дүгээр тушаалаар баталсан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 34 захиргаанд хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан байна.

Гэтэл Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” бүрэн эрхийн хүрээнд Сөгнөгөр, Баянголын нийт 17,480 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар тогтоож, тус газарт нэвтрэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх шийдвэрийг үндэслэн “Байгалийн нөөц газар” гэсэн ангиллаар иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байсныг таслан зогсоосныг АТГ мэдээлллээ.


4
angry
0
care
1
haha
4
liked
0
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 23 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07