ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Автобус хилээр нэвтэрч орж ирээд олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс өмнө зарим улс төрчид, намын анхааралд өртөөд тэр нь асуудал болж явсан. Д.Амарбаясгалан гэдэг хүн ачигдаад явж байхад нь чанар муутай автобусаар солино гэж байхгүй шүү дээ. Эсвэл үйлдвэрлэж байгаа компанид нь захиалга өгөөд муу үйлдвэрлүүлнэ ч гэж байхгүй. Зүйд нийцэх санаа бодолд тохирох зүйлийг ярих хэрэгтэй. Хариуцлага алдчихаад намайг хэн дэгээдэв гээд хайгаад байж болохгүй. Алдаатай худалдан авах ажиллагааг зохион байгуулсан албан тушаалтнууд бодитой тайлбараа хийх ёстой. Ингэж алдаа дутагдлаа улс төржүүлэх нь ёс зүйд нийцэхгүй. Миний бие автобус, Админерал гэдэг компани хэвлэлээр шуугьж буй бусад зүйлтэй ямар нэгэн байдлаар холбоогүй.
Бичлэгээр үзэх:
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна